Дүнжингаравын уулзварт гарсан галын хэрэгт дөрвөн прокурор, 115 мөрдөгч багтсан ажлын хэсэг байгуулжээ
2024/01/30
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас ажлын хэсэг байгуулжээ.
Тодруулбал, тус ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.
Гал түймрийн улмаас тухайн нөхцөлд байдалд онцгой байдлын гурван алба хаагч нас барсан. Түлэгдэж бэртэж гэмтсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас нэг иргэн нас барсан. Мөн 63 айлын орон сууц, иргэдийн автомашин болон зарим объект түймэрт өртөөд байгаа билээ.
Зочин · 2024/01/30
DYRAA XNTLAA80955877
Зочин · 2024/01/30
S XALYYTSTL UILCHLI80955877