Оройн цагаар хоёр эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдүүд 18-20 насныхан байжээ
2024/02/01
Энэ сарын 30-нд оройн цагаар Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлсэн” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулж 18-20 насны эрэгтэй “М” болон “Э” нар Баянзүрх дүүрэгт 19 настай, Сүхбаатар дүүрэгт 14 настай эмэгтэй хүүхдийн IPhone загварын гар утаснуудыг дээрэмдсэн үйлдлийг шуурхай илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.
Иймд иргэд шөнө оройн цагаар иргэдийн хөл хөдөлгөөн багатай болон харанхуй, гэрэлтүүлэггүй газраар ганцаараа зорчихоос зайлсхийх, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэх, танихгүй хүнд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд гар утас болон эд зүйлээ ашиглуулахгүй байхыг зөвлөв.
Эх сурвалж: ЦЕГ
Зочин · 2024/02/02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh