"Ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр торгуульд ороод байгаа" гэх мэдээлэл худал гэв
2024/02/02
Олон нийтийн цахим сүлжээнд "Гантөмөр Хажидмаа" хаягаас ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр торгуульд ороод байгаа... хандивын данс.... гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл уг мэдээлэл худал болохыг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээллээ.
Уг асуудлын тухайд нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэн Х нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших "Эрдэнэс таван толгой" компанийн байранд "Ногдол ашиг өг" гэж хэрүүл маргаан үүсгэн бусдын биед халдаж, цохисон үйлдэлд иргэний гомдлоор Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Мөн түүнтэй хамт явсан иргэн Э нь бусдын биед халдсан үйлдэл гаргасан тул түүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас иргэн Х, Э нарын бусдын биед халдсан үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалт явуулсан. Ногдол ашиг шаардсан гэх асуудалд шалгалт явуулаагүй болохыг мэдээлж байна.