Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин”-ы хүрээнд соёлын өвүүдээ гадаадаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг цогц ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж буй билээ.

Энэхүү ажлын хүрээнд АНУ-ын Засгийн газар, АНУ-ын Элчин сайдын яам болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Соёлын яам хамтран ажилласны үр дүнд манай улсад зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгсөн ба Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн болсон байна.