Сураггүй болсон гурван хүүхдийг эсэн мэнд олжээ
2024/02/05
Төв аймаг, Баянхангай сум Хөшөөт багийн "Цэнгээгийн худаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т суудлын автомашинаар зорчиж явсан иргэд сураггүй болсон тухай дуудлагыг 02.04-ний өдрийн 03:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус-41” загварын суудлын автомашинаар зорчиж явсан иргэн С /48 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/, Х /13 настай, эрэгтэй/, А /12 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 06:30 цагт тус сумын Хөшөөт багийн "Гэзэггүй-Ар" гэдэг газарт автомашин нь цасанд суусан байсныг олж, автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж, 4 иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн.
Завхан аймаг, Тосонцэнгэл сум Баян-Улаан багийн “Хожуулын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 185 км, сумын төвөөс баруун урд зүгт 5 км/-т Автомашин голын усанд сууж явах боломжгүй болсон тухай дуудлагыг 02.04-ний өдрийн 07:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус сумын Рашаант багаас сумын төвийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын /43 настай, эрэгтэй/ “Хьюндай Портер” загварын дунд оврын ачааны автомашин “Хожуул” голд автомашины баруун талын 2 дугуй мөсөнд цөмөрч явах боломжгүй болсон байсныг ажиллаж татан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Зочин · 2024/02/05
DYRN XUSN XUSELR80955877
Зочин · 2024/02/05
S AXTAI XUSNG XUSEED80955877