Цагаан сарын баяраар хилийн боомтуудын ажиллах хуваарийг хүргэж байна.

Хуваарь ёсоор Чингис хаан олон улсын нисэх буудал болон Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд боомт олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу тус тус ажиллана.

Харин Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Гашуунсухайт зэрэг авто замын боомтууд 2024 оны хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд түр хааж, 13-наас ажиллах хуваарь гарчээ.

зураг

 

Монгол Улсад нийт 39 боомт байгаагаас 28 нь байнгын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд агаарын зургаа, ОХУ-тай авто болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг байна.