Танилц: Цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэх, хадгалах зөвлөмж
2024/02/07
Цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэх хадгалахдаа дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөмжийг ХӨСҮТ-ийн захирал Байгальмаа хүргэлээ. Тэрбээр хэлэхдээ
- Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалалтын хугацаа болон нөхцөлийг сайтар шалгах
- Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд ан цав үүсэх эсэх, чанар байдал нь алдагдсан эсэхийг заавал шалгаж авах.
- Өндөг өндгөн бүтээгдэхүүн, Майонез, кремтэй бялуу, жигнэмэг зэрэг хөргүүрт хадгалах ёстой бүтээгдэхүүний хөргүүртэй газраас худалдан авах хэрэгтэй
- Баярын ширээн дээр ууц, чанасан мах тавихдаа удаа хугацаагаар ил задгай тавихгүй байхад анхаарч шөнөдөө сэрүүн газар хадгалж хэрэглэх
- Бууз, салат зэрэг бүтээгдэхүүнийг хонуулж хэрэглэхээс татгалзах хэрэгтэй
- Түүхийгээр хэрэглэдэг жимс ногоогоо сайтар угааж хэрэглэх
- Хоол хүнсээ сайтар чанаж болгох
- Ундны усыг заавал буцалгаж хэрэглэхийг зөвлөж байна.
Хоолны хордлогот халдварын өвчлөлийн шинж тэмдэг:
- 24 цаг буюу нэг хоногт гурав буюу түүнээс дээш хугацаагаар суулгах, бөөлжих,
- 37.5 градусаас дээш халуурвал ХӨСҮТ, болон өрхийн эмнэлэгтээ хандана уу" гэлээ.