PRO театрын уран бүтээлчид "ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ" физикл драмын жүжгийг Францын алдарт зохиолч Александр Дюмагийн ижил нэрт романаас сэдэвлэн ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн тайзнаа тоглохоор товоо зарлалаа.

Эрэлхэг зоригт Д'Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө үзэгчдийн сонирхолыг ихээхэн татах аж.

Жүжгийн үйл явдал 17-р зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д'Артаньян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Франц улсын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар цэрэгтэй танилцсанаар жүжиг эхэлнэ.

Тэд хаан, хатан, хамба гурвын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд олон сорилтуудтай нүүр тулах хэдий ч НӨХӨРЛӨЛ-ийн үнэ цэнэ, үнэнч шударга зангаар тэр бүгдийг даван туулж сэтгэл татам адал явдлаар аялуулах нь ээ.

Дашрамд сонирхуулж нэгэн нууцаас задлахад, тус жүжгийн шадар цэрэг Атосын дүрд Gangbay хамтлагийн гишүүн С.Баянмөнх ажиллахаар бэлтгэл сургуулилтаа базааж эхэлжээ.

Нэг нь нийтийн төлөө

Нийт нь нэгийн төлөө жүжгийн тасалбарыг www.ticket.mn сайтаас захиалах боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 96117878, 99999072 дугаараас лавлааарай.