Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлээс гарах бүх чиглэлийн хөдөлгөөнийг түр хаасныг өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрөөс дараах чиглэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон байсныг нээлээ.

  • А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр
  • А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь
  • А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад 
  • А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан
  • А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан
  • А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламж хэвийн үргэлжилж байна.

Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч ихэнх нутгаар хүйтэн, авто зам халтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангахыг анхааруулав. 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар