УБЦТС ТӨХК-аас өнөөдөр буюу Лхагва гарагт эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан “ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудыг танилцууллаа.

Хязгаарлах хугацаа 1-2 цаг үргэлжилнэ. Сэргээгдэх  эрчим хүчний тухайн цагууд дахь үйлдвэрлэлээс хамааран хуваарьт өөрчлөлт орох магадлалтай. Хэрэглээг аль болох хурдан сэргээхийг хичээн ажиллах тул хүлээцтэй хандахыг хүсжээ.

Мөн эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд 17:00-22:00 цагийн хооронд ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, Тог-оо тохируулахыг хэрэглэгчдэд уриалав.