Б.Ууганбаяр: УОК-т 22 ААН-ийн 1.03 тэрбумын мөнгөн хандив, 562 сая төгрөгийн бараа материалын тусламж цуглараад байна
2024/02/24
Улсын Онцгой Комисс(УОК)-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар хоёр сая есөн мянган мал улсын хэмжээнд хорогдсон. Хорогдол сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Одоогийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80.6 хувь нь зудын нөхцөл байдалд байна. Тодруулбал
- 21.8 нь төмөр зудын
- 52.3 цагаан зуд
- 25.9 хувь нь цагаанаар зудархуу байгаа.
Малчдад учирч буй хүндрэл бэрхшээлийн судалгаанаас харвал:
- Өвч тэжээл дууссан
- Хүнс хоолны хэрэгцээтэй
- Түлээ түлшний тасалдалтай
- Эрүүл мэндийн тусламж шаардлагатай байна.
Хамгийн гол нь зам харгуй гаргах тусламж шаардлагатай байгааг малчид хэлж байгаа.
Өвөлжилт хүндэрсэн 21 аймгийн Онцгой комиссоос 154 суманд хоёрдугаар сарын 19-22-ны өдрийн хооронд 2,829 малчин өрхөд 465.5 тонн өвс, 36,108 малчин өрхөд 2,079 тонн тэжээл тарааж, 7,986 км хаагдсан замыг давхацсан тоогоор 2,927 алба хаагч, 1283 техник ажилтан зохион байгуулсан.
Мөн малчдад тусламжийн аян улс орон даяар өрнөж байгаа билээ. УОК-оор дамжуулж зарим ААН байгууллагаас тусламжууд ирж байна. Одоогийн байдлаар нийт 1.6 тэрбум төгрөгийн хандив тусламж цугласан.
- 22 ААН-ийн 1,039,826,214 төгрөгийн мөнгөн хандив, тусламж дансанд төвлөрсөн.
- 562,050,000 төгрөгийн бараа материалын тусламж ирсэн.
Эдгээр тусламж төрийн сангийн дансанд төвлөрсөн. УОК-ын Шуурхай штабаас малчдын хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа цэгүүдэд эдгээр тусламжийг хүргэх ажлыг зохион байгуулж явж байгаа.
Түүнээс гадна олон улсын байгууллагууд хандив тусламж өгч байгааг онцолмоор байна. ингэхдээ малчдад малын тэжээл бэлэн мөнгө зургийг шууд хүргэж өгч байгаа юм. Тусламжууд тасралтгүй хүргэгдэнэ" гэв.
"ХАВРААС МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАХ АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАНА"
Мөн "Сүүлийн үед малын хоргодол их байгаатай холбогдуулан хавраас малын сэг зэм устгах ажил тасралтгүй явагдана. Сэг зэм устгах тооцооллыг УОК-оос хийлээ. Мөн энэ хавар буюу дулаарсан үед төв суурин газар болон хөдөө орон нутагт шар усны үер тохиолдох аюул занал байна. үүнтэй холбогдуулаад төрийн цэргийн албан хаагчдыг орон нутагт ажиллуулах, цасанд дарагдчихсан малчин өрхөд тусламж үзүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна" гэдгийг хэлэв.
Зочин · 2024/02/26
идчихэлгүй шиг хүргээрэй дээ
Ddavaa · 2024/02/26
Belen munge hurgevel "dotroo halaachihna" zeeliin todorhoi hesgiig tegleh huug tegleh zeregt haraglevel zugeer baih daa.Sain hurt malvhdad heregtei baina bilee
Зочин · 2024/02/25
XUSNG DYRAAR UILCHLD80955877
Зочин · 2024/02/25
Их мөнгө цугларсан байна. Олны буян их шүү. Одоо малчиддаа хүргэх л үлдлээ.
Зочин · 2024/02/25
DYYDLGR XNGNA80955877
Зочин · 2024/02/24
S MERGJLN DYRN80955877
Зочин · 2024/02/24
TANILTSI XALYYTSTL80955877
Зочин · 2024/02/24
8095t877
Зочин · 2024/02/24
DYYDLGR XNTLA S80955I77