Сэрэмжлүүлэг: Хогийн суваг шатаж утаажилтын бүсээс 72 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
2024/02/26
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 24 дүгээр хорооны Баянхайрхан 56 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 14:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:39 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэрийн доторх эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Цагаан-Овоо багийн “Урт”-ын гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:09 цагт очиход иргэн Э-ын 5 ханатай гэрийн дээд хэсэг шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
-Ховд аймаг, Жаргалант сум. Бугат багийн 26 дугаар гудамжинд хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:40 цагт очиход иргэн Н-ийн хашаанд 1х1 метрийн хэмжээтэй хураалттай аргал шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 14 дүгээр хорооны 13 дугаар байрны 1 дүгээр орцонд их хэмжээний утаа гарч байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 03:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 03:43 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 72 иргэнийг аюулгүй газарт гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ