Т.Баярхүү: Долоон аймгийн 64 сумын малчин өрхөд тэжээл, эрүүл мэндийн багц зэргийг ОУ-ын байгууллагаас өгсөн
2024/02/26
Улсын Онцгой Комисс, Эрүүл Мэндийн Яам болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Одоогийн байдлаар 2,829 малчин өрхөд өвс, 36,108 малчин өрхөд тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Тэжээлийн хангалт буюу “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит компанид хадгалагдаж байсан тэжээлийн будааг төмөр зудтай болон цагаан зудтай аймгуудад хүргэх ажлыг гүйцэтгэж байгаа. Тодруулбал 14 аймгийн 111 суманд тэжээл хүргэж байна. Ингэхдээ нэг суманд 150-175 тонноор тооцож хуваарилалт хийсэн.
Өнөөдрийн байдлаар нийт зургаан аймаг “Хөдөө аж ахуйн корпорац”-тай 3,500 тонн тэжээл авах гэрээгээ байгуулж татах ажил эхэлсэн. Тухайлбал Баянхонгор, Төв, Хэнтий аймгууд тэжээлийн будаагаа татан авч, цааш сумд руугаа хүргэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.
Хүнс, шаардлагатай эм, тариаг хүргэх ажлыг хоёр дахь шатны хүргэлт болгохоор төлөвлөж байгаа. Улсын Онцгой Комисс, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд иргэд, ААН-үүд идэвх санаачилга гаргаж малчдад туслах хандив зохион байгуулж, УОК-т өгсөн.
Өнөөдрийн байдлаар 1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 562 сая төгрөгийн бараа материал нийт 22 ААН, байгууллагаас УОК-ын дансанд цуглараад байна. Олон улсын хүмүүнлэгийн байгууллага, манай улсад суугаад дипломат төлөөлөгчийн газруудын тусламжийн хүрээнд долоон аймгийн 64 сумын 174,930 малчин өрхөд тэжээл, эрүүл мэндийн багц зэргийг олон улсын 17 байгууллагаас хүргүүлж байгаа" гэлээ.
Зочин · 2024/02/26
SEXSY AJIL XN80955877
Зочин · 2024/02/26
46DSH ERD GAL XALYYN80955877
Зочин · 2024/02/26
SHAALTSI AXN SEKSY OWORTN80955877