2024 оны Элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулж байна. Энэ жилийн Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 19-ний өдөр эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт хаана.

Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авах юм.

Тухайн суралцагч аль сургуульд, ямар мэргэжил, хөтөлбөрөөр элсэхээс хамаарч хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож өгөх боломж нээлттэй ажээ.