"Ирээдүйн Билэг" компанид байр захиалсан 70 мянга гаруй иргэд хохироод байна гэв
2024/02/29
Орон сууц захиалагчдын мөнгөөр барилга барьсан компаниуд байруудыг давхардуулан зарж, иргэдийг хохироосон талаар “Байр захиалаад хохирсон иргэдийн холбоо”-ны тэргүүн Д.Санчир, тус холбооны гүйцэтгэх захирал н.Мөнх-Эрдэнэ “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Ж.Цогтсугар болон орон сууц захиалаад хохирсон иргэдийн төлөөлөл хамтарч мэдээлэл хийлээ.
Байр захиалаад хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүн н.Мөнх-Эрдэнэ: Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ирээдүйн Билэг" орон сууцны барилгын ажил дуусаж Улсын комисст хүлээлгэж өгсөн боловч тухайн барилгад байр захиалсан маш олон иргэн хохироод байна. Нэг тоот дээр маш олон иргэний захиалга авч, төлбөр авсан. Ийм тохиолдлоор байр ч үгүй, мөнгө ч үгүй болж хохирсон маш олон иргэн байна. Энэ үйлдлийг бид залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байгаа.
"Ирээдүйн Билэг" компанийн удирдлагуудтай бид энэ асуудлаар уулзаж, хохирлыг барагдуулах шаардлага тавьсан боловч төөрөгдүүлэх, хүлээлгэх зэргээр цаг алдаж ирлээ. Хуулийн байгууллагад хандахаад тухайн барилгын компанийн эрх бүхий хүмүүс нь олддоггүй. Үүнээс болж байрны захиалга өгсөн иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байна. Залуу гэр бүлүүд салах, архинд орох зэрэг сөрөг үр дагавар ч их гарах болсон.
Албан бус судалгаагаар нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй иргэд байр захиалахдаа тодорхой хэмжээгээр төлбөр төлсөн боловч өдийг хүртэл байр орон сууцанд орж чадаагүй байгаа. Зарим иргэн 10 гаруй жил байрандаа орж чадаагүй байна. Энэ асуудалд холбогдох төрийн байгууллага болон иргэдийг залилан мэхэлж хохироосон “Ирээдүйн Билэг” ХХК, МЦХ ХХК, туслан гүйцэтгэсэн ММ конштершн зэрэг компани яаралтай хариу тайлбар хийх ёстой.
Мөн Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Ж.Цогтсугар "Манай нийгэмлэг 20 шахам жил архидалттай тэмцэж байгаад яагаад гэнэт орон сууцны талаар ярих болов гэж хүмүүс гайхаж байж магадгүй. Манай байгууллага өөрсдийн гэсэн төвтэй болох зорилгоор хоёр өрөө байр захиалсан. Гишүүдийн маань төлсөн татварыг хуримтлуулаад байр захиалсан боловч жил шахам хүлээгээд байрандаа орж чадсангүй.
Д.Сайнсанаа захиралтай "Ирээдүйн билэг" компани, төслийн захиалагч "Аврора Трэйд" компани, гэрээг гүйцэтгэгч н.Эрдэнэбаатар тэргүүтэй этгээдүүд нэг үгээр хэлбэл иргэдээс мөнгө авч барилгаа босгочхоод эргээд өөр хүмүүсээс мөнгө тухайн байранд давхардуулж захиалга авснаа анх мөнгө өгсөн иргэдийг хөсөр хаясан.
Улмаар өөрсдийнхөө хийсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд хуулийн баг ажиллуулж нарийн зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Бид энэ хүмүүстэй тэмцэхийн тулд дотроосоо шинжилгээний баг хүртэл гаргасан. Долоон ишигний хэргийг мөнгө угаасан гэмт хэрэг гэж хуулийнхан үздэг юм билээ. Тэгвэл бидний мөнгөөр байраа босгочхоод зарж үрээд яасан нь мэдэгдэхгүй алга болчихсон энэ үйлдлийг ямар гэмт хэрэг гэж үзэх вэ.
Бид туг далбаа бариад орилж хашхирч тэмцэхгүй. Харин бодлогын хүрээнд арга хэмжээ авна. Төр засагтайгаа нийлээд дүн шинжилгээ хийж энэ дундаас ашиг олдог бүлэглэл илрүүлбэл илүү том хариуцлага хүлээлгэх ёстой.Энэ асуудал дээр гурван сар ажилласан шинжээчийн дүгнэлтийг танилцуулъя.
"Хан-Уул дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан 100 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн Д.Сайнсанаа захиралтай "Ирээдүйн билэг" компани, төслийн захиалагч "Аврора Трэйд", ерөнхий гүйцэтгэгч н.Ганхуяг захиралтай "Эм Зэ Тэ", гэрээг хамтран гүйцэтгэгч н.Эрдэнэбаатар захирал нарын байр захиалсан иргэдийг хохироосон, төөрөгдүүлсэн, залилан мэхэлж хуйвалдааныг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсан байж болзошгүй аргаар үлэмж хэмжээний хүүгүй мөнгө босгож бизнес хийснээр иргэдийг эдийн засаг, сэтгэлзүй, оюун санааны хүнд нөхцөлд оруулсныг дүгнэлээ" гэсэн байна.
Аргаа барсандаа ийм байдлаар дүгнэж шинжлэхэд хүрлээ. Төрийн дунд шатны мэргэжилтнүүд ажлаа хийж чадахгүй бол гэртээ амарцгаа. Та нарын ажлыг бид нар хийе." гэж онцлов.
Нийслэл хотын хэмжээнд 70,000 гаруй иргэн орон сууцны захиалга өгөөд төлбөрөө бүрэн болон гэрээний дагуу төлсөн ч байрандаа орж чадаагүй байгааг хохирогчид мэдээлсэн юм. Тиймээс хууль эрх зүйн хүрээнд төрийн оролцоог нэмэгдүүлэх, байр ашиглалтад орох хүртэл хяналт тавьдаг шигээ хатуу хяналттайгаар энэ төрлийн залиланд арга хэмжээ авахыг уриалав.
Тэд ирэх гуравдугаар сарын 10-нд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон бусад хүний дэмжлэгтэйгээр Хан-Уулын Соёлын төвд болох үндэсний хэлэлцүүлэгт оролцохоо мэдэгдлээ.
Зочин · 2024/03/01
Нийгмийг аюулаас хамгаалах Яам нь иймэрхүү нийгмийн эсрэг гэмт үйлдлийг хянах үндсэн зорилготой байсан. Гэвч хятадуудын шургалуулсан хурлийзуудын хорт явуулгаар үйл ажиллагаа нь гажиж хэлмэгдүүлэлт хийж байсан. элбэгдорж үхээр хамгийн түрүүнд устгасан нь ийм байдал үүсгэж тосыг дотроос нь өтүүлдэг шиг Монголчуудыг дотроос нь хагаралдуулж сөнөөх гэсэн хар санаа агуулж байсантай холбоотой юм байна л даа.
Зочин · 2024/03/01
Энийг жинхэнэ ардчилал гэөдэг юм. Үхэж даслд орсон үхэр монгол пизданууд та нар өөрсдөө ийм ардчиллыг хүсээ биз дээ. Тун Усдахгүй элбэгдорж,энхсайхан,гончигдорж нараар толгойлуулсан хятадууд орж ирээд үхэр монгол пизданууд та нарыг ардчилалтай чинь хамт булшилж устгана даа. Тэр цагт та муусайн пизданууд ардчилсан намын хятадын хурлийзууд, золбин ардчилалд хууртсанаа ойлгосон ч оройтсон . Үхэрнүүд ихэнх нь ойлгож амжихгүй устана даа.
base dase · 2024/02/29
Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product
Email ( [email protected] )
TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452
https://clean-documents.com