4-6 дугаар саруудын урьдчилсан төлөв

ТАНЫ АНХААРАЛД

Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Цаг агаар орчны тоон загварчлал судалгааны хэлтэс (ЦАОТЗСХ)-ээс дөрөвдүгээр сараас зургаадугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолжээ.

Урьдчилсан төлөвийг http://www.tsag-agaar.mn/ цахим хуудсанд сар бүрийн 28–нд шинэчлэн гаргадаг. Дэлхийн Цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Улирлын төлөвийн талаар лавлах шаардлагатай бол УЦУОСМХ-ийн 11-326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн ЦАОТЗСХ-ээс тодруулах боломжтой.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

IV сард Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -4…-10°C хүйтэн, Өмнөговийн нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8...+12°C дулаан, бусад нутгаар +6°C дулаанаас -2°C хүйтэн байдаг байна.

V сард Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд болон Төвийн зүүн хойд хэсгээр +2...+8°C, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар +15... +19°C, бусад нутгаар +10... +15°C, харин VI сард Баян–Өлгийн ихэнх нутаг, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр +6...+10°C, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр +20...+24°C, бусад нутгаар +12...+18°C дулаан байдаг байна.

Хур тунадасны хувьд IV сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 8–10 мм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм ордог бол, V сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 21–30 мм, Их нуурудын хотгор, Алтайн өвөр говь, болон говийн бүс нутгаар 4–10 мм, бусад нутгаар 12–20 мм, VI сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм, Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог байна.

4–6 ДУГААР САРУУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ     

Дөрөвдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -4…-10°C хүйтэн, Өмнөговийн нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8...+12°C дулаан, бусад нутгаар +6°C дулаанаас -2°C хүйтэн байдаг байна (Зураг 1а).

Ирэх сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговийн нутаг, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1б). 

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим]

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 8–10 мм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм ордог (Зураг 2а).   

Ирэх сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 2б).

Зураг 2б. 2024 оны 4 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага]

Тавдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд болон Төвийн зүүн хойд хэсгээр +2...+8°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар +15... +19°C, бусад нутгаар +10... +15°C дулаан байдаг (Зураг 3а).

2024 оны 5 дугаар сарын агаарын дундаж температур нутгийн баруун хагаст (Тухайлбал: Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгорын нутаг, Хөвсгөлийн ихэнх, Архангай, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсгээр) ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 3б).

Зураг 3б. Тавдугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим]

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 21–30 мм, Их нуурудын хотгор, Алтайн өвөр говь, болон говийн бүс нутгаар 4–10 мм, бусад нутгаар 12–20 мм ордог байна (Зураг 4а).

2024 оны 5 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Дундговь, Дорноговь, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 4б).

Зураг 4б. 2024 оны 5 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Б–хур тунадас ОЖД–аас бага, Н–хур тунадас ОЖД–ийн орчим,    И–хур тунадас ОЖД–аас ахиу]

Зургаадугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгийн ихэнх нутаг, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр +6...+10°C, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр +20...+24°C, бусад нутгаар +12...+18°C дулаан байдаг байна. (Зураг 5а).

2024 оны 6 дугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5б).

 

Зураг 5б. 2024 оны 6 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

 

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим]

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм, Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог байна (Зураг 6а).

2024 оны 6 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6б).

Зөвлөмж

Агаарын дундаж температур: 4 болон 5 дугаар саруудад нутгийн баруун хагаст, 6 дугаар сард баруун аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар ихэнх хугацаанд дунджаас бага, 5 болон 6 дугаар сард төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хаврын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй дулаан байх төлөв ажиглагдаж байгаа боловч гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдахаас гадна салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байгаа тул цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэлд байнгын бэлтгэлтэй байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөж байна.