Нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар өнөөдөр Нийслэлийн Онцгой Комиссоос мэдээлэл хийлээ. 

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж "Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд суурьшлын бүсийн газар зохион байгуулалт, барилгажилтын асуудлыг стандарт, нормд нийцүүлээгүйгээс өнөөдрийн асуудлууд үүсээд байна. 

Одоо байгаа нөхцөл байдлыг дордуулахгүйгээр арга хэмжээ авч ажиллаж байна. 

Үерийн эрсдэлтэй байршилд буусан айлуудад жилийн жилд шаардах хуудас өгдөг ч зундаа ногоо сайн ургадаг таатай суурьшлын бүс болчихдог учир хөдөө орон нутгаас шилжиж ирж байгаа хүмүүст зараад байгаа нөхцөл байдал ажиглагддаг. 

Иймд энэ онд Улаанбаатар хотын үерийн болон гамшгийн эрсдэлтэй байршлуудыг олон нийтэд нээлттэй болгож зарлана. Иргэд мэдээлэл дутмагаас болж эрсдэлд орж байна. Цогц систем хийх ажил үргэлжлээд явж байгаа. 

Судалгаанууд нээлттэй байгаа ч төвлөрсөн сан байхгүй байна. Жишээ нь 2015 онд Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээ гаргасан. S`Outlets халина гэдэг загварчлалыг мэргэжлийн байгууллага гаргаж байсан" гэв.