Зөвлөмж: Өнөөдөр бидэнд "Эр цэргийн баярын мэнд" гэсэн хоосон үг, хундага архи хэрэггүй ээ!
2024/03/18
"Сэтгэл гутралд орохоор арчаагүй байхгүй байхад минь" туслах шударга үнэн үг л хэрэгтэй!
Бид 40 хүртлээ болчих байх гэж найдаж амьдардаг. 40 хүрчихээд амжилтад хүрч амжаагүй нь "Би юун дээр алдчихав" гэж бодоход хүрдэг.
Дараах 2 зүйлээс болж ийм байдалд хүрэх нь элбэг.
1-рт, Бид "Би зөв замаар явж байна уу?" гэж боддоггүй. Буруу замаар хэтэрхий удаан, хий дэмий явдаг. Энэ нь ямар замаар явахаа мэдэхгүй, эсвэл буруу ойлголттойгоосоо болоод буруу замыг өөрөө сонгоод яваад байсантай холбоотой. Ийм алдааг битгий хийгээрэй.
2-рт, Бид бусдад найддаг. Аав ээждээ, ах эгчдээ, багшдаа, сургуульдаа, дарга захиралдаа, төр засагтаа. Бусдад найдаж болохгүй.
Аав, ээж чинь сэтгэл нь байв ч тэд энэ цагийг мэдэж, чамд зөв заана гэдэг юу л бол.
Төр засагт хэзээ ч бүү найд. Төрөө өөрчлөгдөхийг хүлээвэл чиний нас хүрэхгүй.
Дарга, захиралдаа хэзээ ч битгий найд. Чамайг, чиний амьдрал, амжилтыг бодох захирал таарах нь юу л бол.
Өөртөө л найд. Өөрийгөө тасралтгүй хөгжүүл. Байгууллагатай ажиллах цаг, авах цалингийнхаа хэмжээг тохирч чаддаг болтлоо өөрийгөө хөгжүүл.
Өөрийгөө "үргэлж ажилтан байна" гэж бүү сэтгэ. Энэ бол 20-р зууны сэтгэлгээ. Цалингийн төлөө биш, ур чадвар, ирээдүйн карьер, хүсэл мөрөөдлийнхөө төлөө ажилла.
Манлайлах чадвар, бусадтай хамтран ажиллах чадвар, байгууллага, бизнес удирдах чадвараа хөгжүүл.
Мэдлэгтэй, чадвартай, сэтгэдэг нэгэн бол. Бүтээж амьдар!
Эх сурвалж: Баатарын Батаа
Зочин · 2024/03/18
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/18
TANILTSI80955877
Зочин · 2024/03/18
SEKSEER UILCHLG80955877
Зочин · 2024/03/18
AXN SEXSEER80955877
Зочин · 2024/03/18
SEXSDI80955877