Өнөөдөр ингэж бухимдахаар нөхцөл байдал үнэхээр  үүсээд байна. Хятадууд өөрсдийнхөө хийсэн газрын зурган дээр Монголыг өөрсдийнхөө муж мэтээр хийдэг байсан.   Монголын их хаадыг  Хятадын хаад мэт  олон улсад таниулж байсан.  Монголын  соёлын биет болон биет бус өвийг  Хятадынх мэтээр ЮНЕСКО-д бүртгүүлэхээр завдаж байсан.  Өөрөөр хэлбэл Монгол улсыг газрын хөрсөнд байхгүй,  тусгаар тогтносон, өв, соёл урлаггүй ы мэтээр дэлхий нийтэд харуулахыг хичээдэг байсан, байгаа...

 Энэ бүхнийг хоёр улсын эв найрамдалт харьцаа гэсэн нэрийн доор  Монголчууд  шүдээ зуун тэвчиж ирсэн.  Харамсалтай нь  Хятадууд хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэсэн  үгийг утгаар нь хэрэгжүүлж эхлээд байна.  Хоёрхон жишээ,  Яармагийн зам дээр Монголчуудтай  ам зөрснийхөө төлөө  бөөнөөрөө яахаас ч буцахгүй мэт авирлаж байгаа бичлэг цахим ертөнцөөр тарж байгаа. Тэд ингэж авирлахдаа Монгол залууг эмнэлэгт хүргэгдтэл нь гэмтээсэнг эх сурвалж хэлж байгаа.  Бичлэгийг  хүргэе.

Энэ бичлэг тархаад удаагүй байтад  та бидний хэлдэгээр 22-ын товчооны тэнд  малчдыг зовоож байгааг нүдээрээ үзлээ.  Тодруулбал  хэдэн Хятад гүний худагуудыг  эзэлчихсэн  нэг хонийг  500 төгрөгөөр услуулна хэмээн  миний, таны, бид бүгдийн эх оронд өөрийн юм шиг  авирлаж байна.  

 

Та биднийг дэлхийн хөлбөмбөгийн аваргын тоглолтыг үзэж байхад хятадууд ингээд хэдэн зуугаараа ирээд байр луугаа явж байна.  Тэд нэгэнт ирсэн болохоор охид бүсгүйчүүдтэй энгэр, эрчүүдтйэ нь гар зөрүүлэх нь тодорхой. Өнөөдөр Монгол улсад албан ёсны зөвшөөрөлтай  30 000 гаруй  Хятад иргэн байгаа бол зөвшөөрөлгүй  өчнөөн иргэн байгаа.   Тэгэхээр  дээрх дурьдснаас доор байдал үүсэх магадлал өндөр байгаа юм.  

Энэ мэтээр Монголд олноор ирж байгаа байдлыг  хөндлөнгөөс ажиглаж байсан “Хаан” банкны гүйцэтгэх захирал асан Питер Морроу “Хятадууд бүх фронтоор давшиж байна. Энд Хятадын зам, тэнд гүүр, бас тэгээд уурхай. Монгол Улс нүдэн дээр л Хятадын түүхий эдийн бааз болж байна. Яг л Канад улс АНУ-ын түүхий эдийн бааз байсан шиг” хэмээсэн нь  нэгийг бодохоор цаг ирсэн нь анзаарагдаж байна.  

Хятадууд 100 айл, Гандан, Улаанхуаран гэх мэт газруудыг хэдийнээ Хятад хороолол болгож амжсан. Хөдөөний суманд хүртэл  нэг биш нилээн хэдэн хятад нөхөр монголын иргэнтэй гэр бүл болчихсон төвхнөж байх юм. Тэдний хувьд туйлын зорилго нь Монголын уужим нутагт ясаа тавьж, цусаа үлдээх бөгөөд энэхүү зорилгодоо хүрсээр байгаа.

Даварсан хужаа дарагддаггүй, дарагдсан хужаа давардаггүй гэдгийг санацгааж төр түмнээрээ  Хятадуудыг  эх нутгаасаа хөөх хэрэгтэй байна. 1963 онд Ю.Цэдэнбал "БНМАУ-д ажиллаж, амьдарч, суурьшсан БНХАУ-ын бүх иргэдийг БНМАУ-ын нутаг дэвсгэрээс хөөн, гаргах тухай" тогтоол гаргаж, бүгдийг нь нутаг буцааж байсан тэрхүү түүхийг давтах цаг болоод байна.  Нөгөө талаас  үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа энэхүү  үзэгдлийг хууль, эрх зүйн орчинд зохицуулах ёстой.  Өөрөөр хэлбэл  Монгол улсад нэг улсын  иргэн  тэдээс илүүгүй байна гэж босго  тоо тогтоож өгөх хэрэгтэй.  Хэрвээ заасан тооноос илүү байгаа тохиолдолд  их хэмжээний мөнгө төлөх ёстой гээд  хуулиндаа заагаад өгчих хэрэгтэй. Харин хяналтыг  нь чангатгаад өгчих хэрэгтэй болж байгаа юм.  

Нөгөө талаас  Монгол улсын иргэн бүр газар нутагтаа эзэн нь байх ёстойг  Монгол улсын иргэн бүр бодох бизээ.  

А.Баярмаа