2014 оны эхний 6 сард  хилийн чанадад манай улсын нийт 158 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна.

Хэргийн төрлөөр авч үзвэл хулгай 87, хүний амь нас хохироосон 1, хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн  22, оршин суух журам зөрчсөн 14, биеэ үнэлсэн 8, танхай 13, замын хөдөлгөөний журам  зөрчсөн 7, хүчин 5, хар тамхи биедээ авч явсан хэргээр 1 иргэн тус тус саатуулагдан шалгагдаж  байна. БНХАУ-д 99, БНСУ-д 21, Хонконгод 6, Туркэд 6, АНУ-д 11, ОХУ-д 5, БНЧехУ-д 3, Польшид 2, Сингапурт 3, Австри, Унгарт тус бүр 1 иргэн шалгагдаж байна.

А.Баярмаа