ЦЕГ: Сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд талцаж зодолсон нь тогтоогдсон
2024/03/22
Цахим хуудаст сурагчид сургуулийн орчинд нэгнээ дээрэлхэж, талцаж зодолдож, биедээ хүнд гэмтэл авсан талаар цацагдсан.
ЦЕГ "Цагдаагийн байгууллагад өнөөдөр "Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн хүүхдүүдийг зодсон" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Урьдчилсан байдлаар есдүгээр ангийн нэр бүхий зарим сурагчид хичээлийн завсарлагаагаар ариун цэврийн өрөөнд анги ангиараа талцан үл ялих шалтгаанаар маргалдаж, сурагч "Ч" нар нь бусдын биед халдсан нөхцөл байдал тогтоогдсон.
Насанд хүрээгүй хохирогч нарын биед гэмтлийн зэрэг учирсан эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч томилон үзүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд сургуулийн захиргаа, багш, нийгмийн ажилтнууд ахлах ангийн сурагчдад үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын хор уршиг, гэмт хэрэг, зөрчлийн үр дагавар зэргийг сайтар ойлгуулах сургалт, хүмүүжлийн ажил, арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран үе шаттай тасралтгүй зохион байгуулахыг зөвлөж байна" гэсэн юм.
Зочин · 2024/03/24
ER HARAAD BAIHAD SURGUULIIN BAGSH NAR IH SETGELGUI HARIUTSLAGAGUI AJILLAJ BNAAA
Зочин · 2024/03/24
hogiin bagch nar yu hiideg uls be
Зочин · 2024/03/22
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!