13 настай хүүхдийг хүчирхийлсэн цагдаа нарын хоёр нь хэргээ хүлээн зөвшөөрчээ
2024/04/04
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гараад байна. Дээрх албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хоёр албан хаагч өөрсдөө хэргээ хүлээн зөвшөөрсөн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үүрэг болгосноор Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, хурандаа Т.Сүхболд цагдаагийн албан хаагчийн нэр төрийг гутаасан жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлахаар Сэлэнгэ аймаг руу явжээ.
Тэд охиныг 12 настай байхад нь хүчирхийлсэн аж.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж прокурорын зөвшөөрөл олгосон хэмжээнд мэдээлэл өгсөн билээ. Тэрбээр "Цагдаагийн байгууллага дотоод хяналт аюулгүй байдлын газар нь хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж. Цагдаагийн нэр бүхий алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэдэг мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаараа илрүүлж, холбогдох албаны шалгалтыг явуулж гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны тусгай субъектын гэмт хэрэг үйлдсэн мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Дээрх нэр бүхий дөрвөн алба хаагчийг одоогоор албанаас нь чөлөөлж, албан үүргийг нь түр түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Цагдаагийн байгууллага цагдаагийн алба хаагчаа үнэнч шударгаар шалгаж чадах уу? гэсэн асуулгууд явж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлж, гэм буруутай этгээдэд ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх гэсэн зарчим байдаг. Энэ зарчимаа барьж л ажиллана. Хэрэв алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол өмгөөлж, хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагад байхгүй. Тийм эрх зүй, боломж ч байхгүй" хэмээн ярьсан билээ.
Зочин · 2024/04/04
TSN80955877
Зочин · 2024/04/04
46DSH80955877
Зочин · 2024/04/04
DYRN SERELN80955877UILCHLD
Зочин · 2024/04/04
yu ve ymar jigshuurtei buzruud ve
Зочин · 2024/04/04
S XUSNR80955877