ОБЕГ-т хөндлөнгийн шинжээч оруулах шаардлагыг хүргүүлж байна гэв
2024/04/10
Онцгой байдлын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсантай холбоотойгоор Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүд холбогдох албаныханд шаардлага хүргүүлж байгаа талаараа "Монгол Ньюс” төвд өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан болон Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын удирдлагуудад хандаж, найман шаардлага хүргүүлж буйгаа танилцуулав.
"Гал, ус, үерийн голомтод ажилладаг алба хаагчдын Хөдөлмөрийн Аюулгүй Байдал (ХАБ), эрүүл ахуйн стандарт үнэхээр хангалтгүй байна.
Онцгой байдлын алба хаагчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж, тэдэнд сургалт мэдээлэл өгөх нь чухал. Түүнчлэн энэ салбарт хөндлөнгийн хяналт шалгалт оруулах хэрэгтэй" гэдгийг шаардлагаараа дамжуулан уламжилж байгаагаа тэд хэлсэн юм.
Шадар сайд, ОБЕГ, Нийслэлийн Онцгой Байдлын Газарт дараах шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдээлэв.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, стандарт хэрэгжиж байгаа эсэхийг хянан шалгаж, мэргэжлийн байгууллага болон хөндлөнгийн, үйлдвэрчний байгууллагыг оролцуулах
- Ажлын байрны хамгаалах хэрэгсэл нь олон улсын стандартыг хангаж байгаа эсэхэд хөндлөнгийн шинжээч оруулах
- Байгалийн гамшигт үзэгдэл, гал, үер усны голомтод ажиллаж байгаа алба хаагчдынхаа хөдөлмөр болон нийгмийн хамгаалал бодитоор хангагдаж байгаа, үгүйд анхаарах
- Авран хамгаалах чиглэлд ажиллаж буй хүний нөөц дутмаг байна. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн зохист түвшний харьцаа нь алдагдсан эсэхийг тодруулах
- Сүүлийн 10 жилийн санхүүгийн тайланд орсон шалгалт, аудитын дүгнэлтүүдтэй танилцах боломжийг олго. Улмаар санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын дүгнэлтийг гаргуулах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөний хэрэгжилт, хөдөлмөрийн дотоод журам, сургалтын чанар, аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэгт үнэлгээ хийж, шалгах
- ОБЕГ-ыг мэргэшсэн удирдлагаар хангах
- Төрийн алба болон албан журмын салбарт ажиллаж байгаа нийт ажилтны эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зэрэг шаардлагыг нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хүргүүлж байна.
МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа "2023 онд ажлын байран дахь үйлдвэрлэлийн 408 осол бүртгэгдсэн. Улмаар ажлын байрандаа 57 хүн нас барсан харамсалтай тохиолдол байгаа.
Осол аваар буурахгүй байна. Үүний шалтгаан бол ХАБ, эрүүл ахуйн тухайн хуулийг хангалттай хэрэгжүүлдэггүйтэй холбоотой.
Энэ он гарсаар байгалийн гамшигт үзэгдлээс үүдэлтэй 4,484 осол аваар гарсан. Үүний 70 хувь нь объектын гал түймэр.
Гал түймрийн үед ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл туйлын дутмаг, үүнд тавих хараа хяналт байхгүй учраас амь насаа алдаж байна. Тиймээс ажлын байрны гадна болон дотоод нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээг хийлгэе" гэлээ.
Зочин · 2024/04/11
shalgah estoi ingej hunii amiig uneguiduulj bolohgui. hamgaalalt bhgui gal utaa ruu orno gej yu gesen ugiiin iim ym udaa daraa garlaa.
Зочин · 2024/04/10
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Хүний амь нас · 2024/04/10
Маш зөв