Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойн арга хэмжээнд зориулан Засаг даргын Тамгын газраас бэлэг дурсгал, бэлгийн багцад орох бүтээгдэхүүний танилцуулга хийх, сонгох зорилготой үзэсгэлэнг зохион байгуулна.

Тус үзэсгэлэн худалдаанд харьяалал харгалзахгүй аж ахуй нэгж, өрхийн үйлдвэрлэгч, иргэд нээлттэй оролцох боломтой бөгөөд та бүхнийг  урьж байна.

2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 11:00 цагт сумын соёлын төвд болох бөгөөд 88027916, 94188864 дугаарын утаснаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ:

Иргэн аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгч, иргэдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн. Үүнд:

  • Сүү цагаан идээ (бүх төрлөөр)
  • Арьс, ширэн урлал
  • Гар урлал (шигтгээ наамал)
  • Оёдол нэхмэл
  • Эсгий, давс, гипсэн урлалаар бүтээсэн бэлэг дурсгалын зүйлс
  • Модон урлал
  • Ургамал, үр тарианы үйлдвэрлэл (арвай, цайны ургамал) гэх мэт бүх төрөл

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

  • Үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээ танилцуулах аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгч, иргэд бүтээгдэхүүний хэдэн ч төрлөөр оролцож болно.
  • Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошгод анхаарах
  • Бэлгийн багцад оруулах сонирхолтой бараа бүтээгдэхүүний хэмжээ, өнгө үзэмж зэргийг харгалзах

ШАЛГАРУУЛАЛТ:

  • Барааны төрөл
  • Нийлүүлэх боломж хэмжээ
  • Сав баглаа боодол, хаяг шошго
  • Үнэ ханш зэргийг харгалзан үзэж бэлгийн багцад оруулах бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэн худалдаанаас сонгож гэрээ хийж ажиллана.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР