Байр суурь: Зам тээврийн осолд өртсөн хоёр хүүхэд, нэг том хүн ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна
2024/04/18
Өчигдөр Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарч хэргийн газар дээр 16 настай хүүхэд нас барсан. Мөн уг осолд 5 хүүхэд, 1 том хүн өртжээ. Тус ослын талаарх мэдээллийг албаны хүмүүсээс тодруулсанаа "Байр суурь" булангаараа хүргэе.
Тэгвэл хүүхдүүдийн биеийн байдлын талаар ГССҮТ-ийн хэвлэлийн төлөөлөгч Р.Мөнгөнөөс тодруулахад, "Өчигдөр Хайлаастад болсон зам тээврийн осолд өртсөн нийт таван хүхэд, нэг том хүн манай эмнэлэгт ирж яаралтайгаар эмчилгээ, үйлчилгээг аваад байна.
Үүнээс 1 том хүн, хоёр хүүхэд Эрчимт эмчилгээний тасагт, хоёр хүүхэд нь Хүүхдийн мэс заслын тасагт, нэг хүүхэд Толгойн мэс заслын тасагт хэвтэн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд үзүүлээд эмчилгээ хийгдэж байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна. Одоогоор хүүхдүүдийн нас, ямар гэмтэл, бэртэл авсан талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх боломжгүй" гэлээ.
Харин ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 19:00 цагийн үед Хайлаастын замд зам тээврийн осол гарч, явган хүний замаар зорчиж явсан зорчигчид хүнд гэмтсэн ноцтой осол гарсан. Цагдаагийн байгууллагаас газар дээр нь шуурхай ажиллаж, одоо мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байна. Осол гаргасан жолооч нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгаа.
Жолооч хааз, тормос андуурсан эсэх нь шалгалтын явцад тогтоогдоно.
Цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон 149 тохиолдол байна. Осол гарч байгаа шалтгаан нөхцөлийг хуулийн хүрээнд тогтоодог. Зорчигч явганаар болон замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж байна. Тиймээс жолоочийн хариуцлагын байдал осол гарахад хамгийн их нөлөөлж байна.
Өчигдрийн ослын газарт хойноос уруудах чиглэлд тээврийн хэрэгслүүд зорчиж байсан. Хурд хэтрүүлсэн эсэхийг хуулийн хугацаанд тогтооно.
Гэмтсэн иргэдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй.
Зочин · 2024/04/18
aimaaar
Зочин · 2024/04/18
DYYDLGN XNAGCH80955877
Зочин · 2024/04/18
S XN80955877AXN XUSNG