Сэлбэ голын уснаас 50 орчим настай, эмэгтэй хүний цогцос олджээ
2024/04/19
“Ар согоот” гэдэг газар буюу “Сэлбэ” голын уснаас 50 орчим насны эмэгтэй хүний цогцос олджээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, “Ар согоот” гэдэг газар “Сэлбэ” голын усанд 1 эмэгтэй хүнийг цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 04.18-ны өдрийн 20:04 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход "Сэлбэ" гол /эргээс 3 метр, 80-90 см гүн/-д нэр, хаяг тодорхойгүй, 50 орчим настай, эмэгтэй хүний цогцос байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ