“Ачит Ихт"-ийн 34 хувиас татгалзсан албан тушаалтнуудыг шалгаж, Эрдэнэт үйлдвэр 34 хувиа эзэмших шийдвэр гарлаа гэв
2024/04/24
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2024.04.24/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "МУ-ын засгийн газрын ээлжит хуралдаанаар 40 гаруй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Үүн дотроос "Ачит Ихт" компанитай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад жил гаруй хугацаанд ажилласан. Өнөөдөр дүнгээ танилцуулж засгийн газрын хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрт тодорхой чиглэлүүдийг өглөө.
Нэгдүгээрт, Ачит Ихт компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших, хамгийн анхны буюу 2014 онд байгуулж байсан гэрээгээ биелүүлэх үүрэг чиглэлийг өглөө.
Ачит Ихт компани 2003 онд байгуулагдаад 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөд, 2013 онд Эрдэнэт үйлдвэртэй анхлан гэрээ байгуулж овоолго ашиглах нөхцөл нь үүссэн байдаг. 2014 онд байгуулсан гэрээ дээр 34 хувийг нь Эрдэнэт үйлдвэр эзэмшихээр гарч байсан. Гэтэл 2015 онд Эрдэнэт үйлдвэрээс гарсан ажлын хэсэг уг гэрээг дүгнээд Эрдэнэт үйлдвэрт ашиггүй учраас эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй. Өнгөрсөн найман жилийн хугацаанд “Ачит Ихт” компанийн нийт борлуулалтын орлого нь 535 орчим сая ам.долларын борлуулалтыг хийсэн.
Үйл ажиллагааны зардал нь маш бага. Учир нь үүсмэл ордыг бий болгоход "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 500 орчим сая ам.долларыг зарцуулсан. Тиймээс уг ордыг ашиглаад олсон орлого нь зүй ёсоор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т тодорхой хувь нь очих ёстой" гэлээ.
Зочин · 2024/04/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/24
MANgaruudiin tomilson darga nar l tatgalzsan baina shd, sain shalga! Hudlaa l daa , tegeed oorsod deer ni irenguut chimeegui boltsgoono biz.