Х.Нямбаатар: Сүхбаатар дүүргийнхэн Битлзийн хөшөө орчимд гудамжны хоол заруулахгүй гэж шийдсэн юм шиг байна лээ
2024/04/28
2022 онд нийслэлд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр 74 нэр төрлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд www.ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагааг эрхлэх боломжтой болж байв. Ингэснээр зарим иргэн гудамжны хоолны үйлчилгээг явуулж байсан билээ.
Гэвч өнгөрсөн долоо хоногт УИД-ийн урд байрлах Битлзийн хөшөө орчимд гудамжны хоолны үйлчилгээ эрхэлж байсан иргэдийг хөөж байна гэх асуудал гарчээ.
Уг асуудалд хотын дарга Х.Нямбаатар тайлбар өгсөн байна. Тэрбээр "Хоёр жилийн өмнө "Их хотын Street food" реалити шоуг санаачлан япон, энэтхэг, пакистан тогооч нарыг ахлах тогоочоор оролцуулан, өөрөө ч нэг дугаарт нь оролцож байв. Энэ талын харилцааг зохицуулах хуулийн заалтыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон зөвшөөрлийн тухай хуульд оруулж өгсөн.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын дагуу тухайн дүүргийн засаг дарга нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх цэгийг тогтоож, захирамж гаргадаг.
Сүхбаатар дүүргийнхэн Б.Цэрэндоржийн гудамж буюу Битлзийн хөшөө орчимд гудамжны хоол хүнсний үйлчилгээ эрхлүүлэхгүй гэж шийдсэн юм шиг байна лээ. Тэнд хоол хийж байсан залуусыг хөөж байгаа харагдсан. Энэ чиглэлийн бизнесийг дэмжье, залуучуудад боломж олгоё, хоолныхоо соёлд бага ч гэсэн өөрчлөлт хийе гэдэг үүднээс чадахаараа л дэмжсэн" гэв.
Зочин · 2024/04/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/28
XANI UILCHILI AX NART80955877
Зочин · 2024/04/28
DYYDLDLGN ZYGAATSII80955877