Иргэний нийгмийн байгууллагуудаас Өмгөөлөгч Г.Батбаярын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр жагсагч Б.Цэгмид "Талийгаачийг олдсон орой нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр 23:00 цагт цугларсан. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран тэмцэгч нар нь байсан. Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон, буудуулсан гэх юм хэлсэн. Гэтэл хоёр хоногийн дараа гэрээслэл нь гарч ирсэн. Бүр хоёр хоногийн дараа. Тухайн мөчид гэрээслэл нь олдоогүй байж хоёр хоногийн дараа гэрээслэл нь гарч ирсэн. Тиймээс бид хардаж байна" гэв.

Тус хуралд оролцсон Иргэний төлөөллийн байгууллагын төлөөгчид ярихдаа: "Нийт Монголчууд, иргэний нийгмийн байгууллагууд бидний төлөө ганц явдаг өмгөөлөгчөө алдсандаа маш их харамсаж байна. Бурхан болоочийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Г.Батбаяр өмгөөлөгч маань Ноён уулын хэрэг дээр 10 гаруй жил, ураны асуудал дээр 7-8 жил ямар ч үнэ хөлсгүйгээр оролцож явж байсан. Бидэнд ямар ч үнэ төлбөргүйгээр бидэнд харамгүй тусалдаг байсан. Г.Батбаяр өмгөөлөгчийг амиа алдахад хүргэсэн хүмүүсийн нэрийг шууд хэлье.

Энэ хүмүүс бол Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Туг.мн сайтын н.Ариунтуул, Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг. Энэ хүмүүс хамгийн их нөлөөлсөн. Үүнийг Монголын ард түмэн мэдэх ёстой.

 

Яагаад гэвэл бурхан болооч надад хоногштол хэлсэн зүйл нь надад маш их дарамт шахалт ирж байна. Мөрдөн байцаах албаны байцаагч н.Батцэрэн гэдэг хүн аймшигтай эрүүдэн шүүж байна гэж хэлсэн. Ардчилсан нийгэмд хүнийг яагаад эрүүдэн шүүж , хэцүү байдалд оруулж байгаа юм бэ? н.Ариунтуул, Н.Өнөрцэцэг хоёр гэр бүлийн хүн дээр нь очоод салчих, би нөхрөөсөө салаад их жаргаж байна, чи ч гэсэн салчих гэж Н.Өнөрцэцэг нь шахаж шаардаж байсан байна.

н.Ариунтуул нь ажлын өрөөнд нь очиж эвдэж сүйтгээд, чи сал, салахгүй бол би чамтай алалцана гэж заналхийлж байсан байна. Энэ бол маш ноцтой гэмт хэрэг шүү. Хүний амь насаар тоглох эрх тэдэнд байхгүй. Цагдаа, шүүхийн байгууллага үүнийг үнэн мөнөөр нь шалгах хэрэгтэй. Машинд нь байхад нь олчихоод яагаад гэр бүлийг нь дуудаагүй юм.

Задлан хийхдээ ч яагаад гэр бүлийг нь оролцуулаагүй юм? Ямар ул мөр нуух гэж ингэсэн юм бэ? Энэ бол аллага гэдэг нь илт байна.

Эх орноо гэж дуугардаг ,эх орондоо элэгтэй хүмүүсээ бид булшлаад, алаад байх юм уу? Дараа нь хэн алуулах юм бэ? Манай н.Чимгээ сарын өмнө МАН-ын махны машинд орох дараагийн хүн нь өмгөөлөгч Г.Батбаяр гээд пост бичиж байхад хэн ч тоогоогүй. Тэгээд одоо та нар яагаад хамгаалаагүй юм гэж ярьж байна. Тэр хүн үнэхээр амьдралаас зуурч, амьдрах гэж хичээч байсан шүү. Тийм хүн яах гэж амиа хорлох юм бэ? Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. " гэв.

Энэ үеэр Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.Түвдэнбалжир “Энэ сарын 19-нд талийгаач Г.Батбаяр хоёр цаг гаруй хугацаанд бидэнтэй асуудлаа хуваалцсан. Түүний зарим хэсгийг та бүхэнд ил болгохыг хүсэж байна. Г.Батбаяр маань сүүлийн 7-8 жил “Хайрхан толгой” төслийн нэг талын өмгөөлөгчөөр ажилласан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах тус компани нь  С.Амарсайханы хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг компани байсан. Сүүлд нь, хууль бусаар шилжүүлсэн байх магадлалтай.

Тус компанийн хууль бус ажлуудыг ил болгож, шүүх хурлаар гэм буруутайг нь тогтоож, лиценцийг нь цуцлах мөчид хуулийн цоорхойг ашиглаж, 500 тэрбум төгрөгийг нэхсэн байсан. Мөн Дүнжингаравын уулзварт болсон ослын нөхцлийг бүрдүүлсэн хүн нь С.Амарсайхан гэдгийг талийгаач ярьж байсан. Үүнийг тогтоолгохын тулд олон нийтэд мэдээллэх нь зөв гэж ярьж байсан. Тухайн өдөр түүнд амиа хорлох сэдэл  байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Харин амиа хорлох нөхцөл байдлыг хүчээр хүргэсэн байхыг үгүйсгэх аргагүй” гэв.