"Гацуурт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбат 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Цагааннуур сумын малчдыг машинтай хөөж, дайрахаар завдсан гэх бичлэг цахим орчинд цацагдаж нэлээдгүй шуугиан тарьсан.

Л.Чинбат Дорнод аймгаас 200 орчим тооны, гарал үүслийн гэрчилгээгүй адууг тууж, Цагааннуур суманд оруулахыг оролдсон байдаг. Харин малчид малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс, гарал үүслийн гэрчилгээ шаардан, байхгүй байсанд сумын ЗДТГ-ын ажилтнуудын хамт адууг саатуулж байхад дээрх үйл явдал болсон.

Цахим орчинд цацагдсан бичлэгт хоёр ч малчныг машинаараа хөөж илдсэн байдаг. Харин Л.Чинбатын гэмт хэргийн шинжтэй эл үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар түүнийг яллагдагчаар татсан.

Мөн Сэлэнгэ аймгийн прокурорын газар мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Л.Чинбатаас гадна гурван иргэнийг яллагдагчаар татаад байсан юм.

Тэгвэл “Гачуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш буюу 2024 оны тавдугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.30 цагт зарлагджээ.

Харин түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр баримтжуулж, илчилсэн иргэнийг Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээлэл түгэв.

 

Холбоотой мэдээлэл:

“Гацуурт”-ын Л.Чинбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Л.Чинбатын хэргийг дахин прокурорт шилжүүлжээ

Б.ГАНЗОРИГ: Намайг "Гацуурт" ХХК-ийн ажилтны хурууг хугалсан, Л.Чинбат захирлын нэр төрд халдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан, хуулийнхныг шударга ажиллаасай гэж хүсэж байна

Л.Чинбатад холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийг мөрдөгчид буцаажээ

Засгийн “тоосго”-ыг тодруулсан Л.Чинбатын хэрэг

ЦЕГ: Иргэн Л.Чинбат Монгол Улсад байгаа