Б.Цэгмид "гэрээслэл" олдсон & ЦЕГ олдоогүй
2024/04/30
Өчигдөр Б.Цэгмид талийгаач Г.Батбаярын гэрээслэл хоёр хоногийн дараа гарч ирсэн учраас бид хардаж байна хэмээн мэдээлсэн. Тэрбээр, "Талийгаач Монгол оронд Монгол хүн болж төрснийхөө гавьяаг гаргасан хүн гэж хэлмээр байна. Энэ хүн нас барахаасаа өмнө маш их дарамтад орсон, бидэнтэй ирээд жаргал зовлонгоо хуваалцаж байсан.
Талийгаачийг олдсон орой нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр 23:00 цагт цугларсан. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран тэмцэгч нар нь байсан. Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон, буудсан гэж хэлсэн. Гэтэл хоёр хоногийн дараа гэрээслэл нь гарч ирсэн. Тухайн үед гэрээслэл нь олдоогүй, гэтэл хоёр хоногийн дараа гэрээслэл нь гарч ирсэн учраас бид хардаж байна" хэмээсэн юм.
Тэгвэл өнөөдөр Цагдаагийн байгууллагаас өмгөөлөгч Г.Батбаярын амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэхдээ гэрээслэл олдоогүй гэв.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Дөрөвдүгээр сарын 25-нд Талийгаач Б-гийн төрсөн дүү Н өөрийн төрсөн ахыг оршин суух хаягтаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан. Улмаар дөрөвдүгээр сарын 26-нд "Богд хан" амралтын газрын гаднах автомашины зогсоол орчмоос иргэн Б-гийн унаж явсан улсын дугаартай Toyota Isis загварын машин олдсон.
Хэргийн газрын үзлэгийг автомашинд явуулахад иргэн Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон бөгөөд гэрээслэл, бичиг баримт гэх зүйл олдоогүй.
Мөн хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад эд мөрийн баримтыг бүртгэж, шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд амь хохирогч галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон. Амь хохирогчийн цогцсын үзлэгийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт эрх бүхий албан хаагчдын бүрэлдэхүүнтэй буюу гурав болон түүнээс дээш бүрэлдэхүүнтэй мэргэшсэн шинжээч нар явуулсан. Энэ үйл ажиллагааны явцыг дүрс, дуу бичлэгээр бэхжүүлж авсан олдоогүй" гэлээ.
Зочин · 2024/04/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh