Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байхыг анхааруулав
2024/05/02
ОБЕГ-аас ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
- Ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,
- Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
- Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
- Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
- Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх,
- Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.