М.Бадарч: Миний хийгээгүй хэргийг хийсэн болгож надаар хүлээлгэх гээд байна шүү дээ
2024/05/04
Улсын арслан М.Бадарчид холбогдох Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өнгөрсөн долоо хоногт /2024.04.29/ эхэлж, хоёр өдөр үргэлжилсэн. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагатай холбоотой үндсэн шийдвэрийг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас танилцуулахаар болсон юм.
Улсын арслан М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзсэн. Гэхдээ МОНАДА түүний тамирчны эрхийг эдлүүлээгүй учраас эцсийн шийдвэр гаргах хугацааг ирэх долоо хоног хүртэл сунгаад буй. М.Бадарчийн шинжилгээ авах олон улсын дүрэм стандарт алдагдсан гэдэг гомдол бодитой байна. Гэхдээ олон улсын дүрэм алдагдсан нь шинжилгээний үр дүнд нөлөөлөхүйц биш байна гэж үзсэн юм.
Допингийн эсрэг байгууллага шинжилгээний хариуг тамирчинд урьдчилан мэдэгдээгүй, хамтран ажиллах санал тавиагүй, барилдах эрх хасах шийтгэлийг нь албан ёсоор мэдэгдээгүй шууд гаргасан нь тамирчны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзсэн.
Тиймээс энэ эрхүүдийг хангуулах долоо хоногийн хугацааг допингийн эсрэг байгууллагад өгөв. Мөн энэ мэдэгдлийн хариу тайлбар гаргах эрхтэйг М.Бадарчид мэдэгдсэн. Давж заалдах комиссын зүгээс хуулийн дагуу М.Бадарчид хамтран ажиллах санал байгааг мөн танилцуулахдаа,
- Нэгдүгээрт, хэн энэ бодисыг санал болгосон, яаж олж авсан, ямар замаар хэрэглэсэн гэдгээ тайлбарлах,
- Хоёрдугаарт, допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийтгэлийн хугацааг багасч барилдах эрхийг нэг жилээр хасах боломж байгааг хурал даргалагч тайлбарлаж өгсөн юм.
Эцсийн шийдвэр гарах хүртэл М.Бадарчийн барилдах эрхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Тэгвэл М.Бадарч "Миний хувьд допингийн шинжилгээний анхны хариуг хүлээн зөвшөөрөхгүй арбитрын шүүхэд хандсан. Арбитрын шүүхээс гаргасан уг шийдвэртэй ч санал нийлэхгүй. Намайг "Чи үүнийг хэрэглэж, бодис шахсан байна. Хэрэглэхийг санал болгосон хүнээ хэл" гэж шахаж байгаа. Тийм хүн байхгүй юм чинь би хэнийг гэж хэлэх билээ. Арбитрын шүүх "Чи тийм хүн олоод ир. Тэгвэл шийтгэлийг чинь багасгаж өгнө" гэсэн утгатай юм яриад байна лээ. Би хүн гүжирдэлтэй нь биш, хэнийгээ хэлэх вэ дээ.
Надаас шинжилгээ авсан байгууллагын дээд удирдлагууд нь өөрсдөө асуудалтай. Тиймээс энэ шинжилгээ процессын алдаатай. Би энд жишээ татаад нэг бичиг баримтыг нь уншъя л даа.
“Давж заалдах комиссын зүгээс хуулийн дагуу М.Бадарчтай хамтран ажиллах саналтай танилц.
Нэгдүгээрт, “Хэн энэ бодисыг санал болгосон юм. Яаж олж авсан бэ. Ямар замаар хэрэглэсэн гэдгээ тайлбарла” гэж байгаа юм. Энд гэхэд надад тайлбар байхгүй. Учир нь ийм зүйл угаасаа байхгүй.
Хоёрдугаарт, допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийтгэлийн хугацааг багасгаж, шийтгэлийг нэг жилээр хасах боломжтой” гэж байгаа юм. Одоо тэгэхээр миний хийгээгүй хэргийг хийсэн болгож надаар хүлээлгэх гээд байна шүү дээ. Энэ яг юу гэсэн үг вэ. Би одоог хүртэл учрыг нь олохгүй байгаа. Нэг ёсондоо хулгай хийгээгүй байхад, чи хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөр гэдэгтэй адил юм уу даа.
Би гаднын улсын лабораторит бүрэн итгэдэггүй. Тиймээс шинжилгээ өгсөн шээсээ өөрийнх эсэхийг шалгуулах, мөн цусаар шинжилгээ өгөх хүсэлтийг гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн яам, Баяр наадмыг зохион байгуулах комиссоос энэ дагуу шинжилгээ өгөх боломжтой гэсэн ч БНСУ-д очиход байдал газар дээрээ өөр байсан. Би шээсээ өөрийн эсэхийг шалгуулж, цусаараа шинжилгээ өгч чадаагүй. Магадгүй гаднын улс орон монголчуудын өв уламжлалыг бөхөөр оролдлого явж байхыг үгүйсгэхгүй гэх хардлага хүртэл төрөх болсон. Тиймээс өөсрдөө дотооддоо допингийн шинжилгээгээ өгдөг болох хэрэгтэй гэж боддог" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Зочин · 2024/05/06
зайлаа тэнэг бөхчүүд төрийн мөнгөийг буцаааж өг новш минь
zochin · 2024/05/05
Xend erxleed bgaa yum be. Er xyn shig baildaa.
Зочин · 2024/05/05
800 000 000₮ амалсан хүнээ хэлээ ч дээ.
Зочин · 2024/05/05
яагаад бөхчүүд тэнэг байдаг юм вээ муухай царайлсан новш юм даа өмнөөс ичиж үхлээ өгсөн шхгналууд буцааж өгөөч дээ чамд хоол болохгүй дээ
Зочин · 2024/05/04
Энэ ёстой бөх юмаа!!!! Өөрөө хэрэглэчихээд намайг гүжиодэж байна гээд байгааг ойлгохгүй юм. Үнэн гээд лаборторийн шинжилгээгээр гарчихаад байна. Тэнэг новш юмаа чи. Барилдах эрхийг нь 10 жилээр хас. Бас хүн гшжирдсэн.
Зочин · 2024/05/04
zugeer shinjilgeegee ogoo gadniihan hudlaa shinjlehgui
Зочин · 2024/05/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/04
Шударга биш улсад бөх байх ч кэцүү юмаа