Нийслэлийн гуравдугаар амаржих газарт 2011 оны есдүгээр сарын 8-ны өдөр иргэн Э.Хонгорзулд кесарев хагалгаар төрсөн байдаг. Гэвч эл хагалгааны дараа хэвлийн хөндийд марль үлдээснээс түүний биед хүндрэл өгч 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд хагалгаа хийлгэж гэдсээ тайруулсан.

Түүнд кесарев хагалгаа хийж төрүүлэх үедээ эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Оюунгэрэл, эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Батзаяа, сувилагч Д.Ганчимэг нар хариуцлага алдсан эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм.

Дүргийн нэгдүгээр прокурорын газраас энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр Ц.Оюунгэрэл, Д.Батзаяа, Д.Ганчимэг нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эл хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх энэ сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Ц.Оюунгэрэл, Д.Батзаяа, Д.Ганчимэг нарыг гэм буруутайд  тооцож, тэдний эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хассан байна. Мөн нэг жил, зургаан сар хорих ял оногдуулжээ. Түүнчлэн  уг оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж нэг жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.
 
Х.Даваа