Хоёрдогч түүхий эд авдаг цэгийг нүүлгэн шилжүүлнэ
2014/06/29
Баянгол дүүргийн Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс дүүргийн хэмжээнд хаягдал түүхий эд хүлээн авах, дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтийн байдалд шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол өгч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн хэмжээнд 28 иргэн, аж ахуй нэгж хоёрдогч түүхий эдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагаас хуванцар сав авдаг 18, төмөр авдаг арван цэг байгаа юм.
Нийт 28 цэгээс 10 цэгийг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-той хамтран стандартын шаардлагыг хангуулахаар хамтран ажиллалаа.
Энэ ажлын хүрээнд сургууль цэцэрлэгтэй ойрхон 12 цэгийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авахаас 5 цэгийн үйл ажиллагааг таслан зогсоож 1 цэгийг стандартын шаардлага хангасан газарт шилжүүлсэн бөгөөд дахин хоёрдогч түүхий эд цуглуулдаг 2 цэгийн үйл ажиллагааг таслан зосоох, холбогдох стандарт шаардлагад нийцсэн газарт шилжүүлэхээр ажиллаж байна.
Мөн дүүргийн 20 дугаар хороонд төмөр хүлээж авдаг нэгдсэн цэгийг байгуулахаар төлөвлөж, тус хорооны 640м2 газрыг сонгон тохижилтийн ажлыг хийхээр хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх аж.
Зочин · 2014/06/30
сонирхолтой
Зочин · 2014/06/30
энэ цэгүүдийг сургууль цэцэрлэгийн дэргэдээс холдуулахгүй бол ****** түүдэг бөбөчингүүд хөлхөөд с********гүй юм билээ