Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”  үндэсний хөдөлгөөний хүрээнд  жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээрээ мод тарих арга хэмжээ зохион байгуулагддаг.  

Тус арга хэмжээнд “YES Mongol” төрийн бус байгууллага нэгдэж, Баянгол цэцэрлэгт хүрээлэнд шинэс болон шилмүүст  мод тарилаа. Нийслэлийн 9 дүүрэг, хороодын төлөөллөө оролцуулсан тус байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хойч үедээ үлдээх ногоон орчныг бий болгох үйлсэд Баянгол цэцэрлэгт хүрээлэнд 10 мянган мод бүхий “YES Mongol” төгөл байгуулахаар төлөвлөжээ.

 Тус байгууллагын 21 аймаг дахь салбар зөвлөл мөн энэ өдөр мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдсэн байна.