Н.Номтойбаяр: Би УИХ-д нэр дэвших бүрэн эрхтэй
2024/05/15
МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"ийн тэргүүн Н.Номтойбаяр, МоЛАН-ын дарга Д.Пүрэвдаваа нар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултанд хариулав. Тэрээр: "Нэр дэвших боломжтой, боломжгүйг Н.Номтойбаяр би өөрөө тайлбарлахаас илүүтэйгээр цагаан дээр хараах бичигдсэн хууль нь тайлбарлаж байгаа. Сонгуулийн тухай хуульд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулийн 22-р зүйл заалтаар буюу авлига, албан тушаалын хэргээр ял авсан этгээдийг нэр дэвшүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай. 2020 онд болсон үйл явдал бол маш энгийн. Улстөрөөс зайлуулах гэж заавал ямар нэгэн хэрэг тохох шаардлага үүссэн. Тухайн үед миний гаргасан шийдвэрийг үндэслэн эрүүгийн хуулийн 22.1.3-р эхлээд 7,7 жил хорих ял, дараа нь 5,5 жил хорих ял өгсөн. Энэ нь явсаар байгаад 2021 оны 1-р сард Улсын Дээд шүүх хуралдаад энэ нь гэмт хэрэг биш гээд хэрэгсэхгүй болгосон. Тийм учраас хууль нь, Дээд шүүхийн тогтоол, шийдвэр нь тэр.
Тийм учраас Н.Номтойбаяр бол хуульд зааснаар УИХ-д нэр дэвших бүрэн эрхтэй.
Сүүлийн үед өдөр бүр хэвлэлээр миний талаар юм гардаг боллоо. Сонгууль дөхөөд ирэхээр бараг цаг тутам гардаг болох байлгүй. Гүтгэлэг, хар мэдээллүүд их явах юм байна. "Үндэсний эвсэл"-ийг дэмжиж байгаа, итгэж байгаа иргэд, сонгогчдыг саармагжуулах зорилгоор улстөрд янз бүрийн нэр хочтой хүмүүстэй холбож, Н.Номтойбаярын ард тийм хүн байгаа гэдэг зүйл их явж байгаа. Хар багаасаа Монголын улстөрд хөл тавьсан. Ардаа ямар нэгэн даргагүй, хэн нэг хүнээр улстөрөө заалгаад байдаггүйг маань эрхбиш мэдэх байлгүй. Бид улстөрөө хүнээр заалгуулж, чиглүүлээд байдаггүй.
"Үндэсний эвсэл" бол гологдоод ирсэн хүмүүсийг цуглуулдаг хогийн сав биш. Хэрэв тийм бол эвсэл байгуулаад явах шаардлага байхгүй.
Нэр дэвшигчдээ элдэв хэрэгт холбогдоогүй байх гэдэг бол наад захын шаардлага. Нэр дэвшигчдийг өөрсдөөс нь зөвшөөрөл авч байгаад, тагнуул цагдаа яаж шалгадаг шиг нэлээн мэргэжлийн түвшинд шалгаж байгаа. Уг нь нэр дэвшигчдийг ил тод, олон нийтэд нээлтэй хэлэлцүүлэг маягаар явуулж сонгох нь эрүүл зарчим. Гэвч хуулиараа зөвхөн гишүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийх хязгаартай юм байна лээ. " гэв.
irgen · 2024/05/15
herggui deee zugeer bussinesee hiigeed yv
Зочин · 2024/05/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/15
DYYDLGN SERELN80955877
Зочин · 2024/05/15
Төрд ийм л нөхдүүдийг оруулаад байгаа нь бидний буруу шүү сонголт хийвэл хийсэн шиг хийеээ..номгүй толгой минь хүн өөрийгөө мэддэг юмшдээ чам шиг хэрэггүй баян алгоо
Зочин · 2024/05/15
AXD XUSNG GOE EDELI80955877
Зочин · 2024/05/15
DYRA XANI80955877