Нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлнэ
2024/05/20
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өнгөрсөн 2023 оны нэгдүгээр сард өргөн барьж, УИХ Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг өнгөрсөн зургаадугаар сард баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлэх заалт тусгасан. Энэ зохицуулалт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29.6-д “Даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ” гэжээ. “Мөнгөжүүлсэн орлого” гэж тэтгэврийн даатгалын нэрийн дансанд бүртгэсэн орлогын бодит мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хэсгийг ойлгоно.
Зочин · 2024/05/20
Нэрийн дансан дахь мөнгөжүүлсэн орлого гэж яг юуг хэлээд байна? Хэрэгжих хугацаа нь байгаа ч нжрийн дансан дахь мөнгө нь мөнгөжөөгүй байнаа гэх юм биш биз л гэж хардаад байгаа. Ккк
хүннү · 2024/05/20
Энэ заалт С.Эрдэнийг санаачилсан хамтын тэтгэврийн сангаас эрс өөр юм байна. “Даатгуулагч нас барвал” гэсэн байна. Даатгуулагч гэдэг нь ажил хийж НДШ төлдөг хүмүүст хамаатай. Тэтгэврийн өвгөн, эмгэний хэн нэгэн нь нас барвал үлдсэн нэгэнд нь юу ч олдохгүй гэсэн үг.
Зочин · 2024/05/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh