Ногоон автобусны сонсгол: Төрийн нууцад Хамруулсан & Хамруулаагүй
2024/05/22
Өнгөрсөн оны онцлох шуугианы сэдэв байсан Ногоон автобусны сонсгол өдгөө хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус автобусны худалдан авалтыг төрийн нууцад хамруулж байгаад худалдан авалтаа хийсэн гэлцдэг.
Тэгвэл өнөөдрийн сонсголын үеэр, хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ "Нийслэлийн 1.6 сая зорчигчийн аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх нь зөрчигдөж байсан учраас тагнуулын байгууллагын албан бичгийн дагуу ажилласан" гэх тайлбар хийсэн. Тэгвэл уг асуудлыг Тагнуулын ерөнхий газрын албаны төлөөлөл Засгийн газраас баталсан төрийн нууцын жагсаалтад нийслэлийн нийтийн тээвэр худалдан авах ажил, үйлчилгээ байхгүй гэх хариултыг өгсөн юм.
Хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ:
-Хууль зүйн дүгнэлтийг танилцуулъя. УИХ-аас 2005 онд баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйл өөрөө хоёр нөхцөлтэй. Нэгд, хуулиар төрийн нууцад хамааруулсан. Хоёрт, үндэсний аюулгүй байдалтай холбоотой тодорхой бараа ажил үйлчилгээ, техник хэрэгсэл худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулдаг. Энэ худалдан авалттай холбоотой ажлыг анх зохион байгуулахад нийслэлд түгжрэл, үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудал үүссэн байсан.
Нийт 2022-2024 оны байдлаар 856 автобус үйлчилгээнээс хасагдах нөхцөл байдал үүсч, 2022 онд гэхэд 586 автобус насжилт нь дуусч, 1.6 сая зорчигчийн аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх нь зөрчигдөж байсан. Түгжрэл, зорчигчдын аюулгүй асуудлын асуудлаар хотын дарга Д.Сумъяабазар Тагнуулын ерөнхий газар руу 2022 оны наймдугаар сарын 15-нд чиглэл хүсэх тухай бичиг явуулж, бүх үндэслэлийг дурдсан. Тухайн үед үйлчилгээнд явж байсан 10-аад автобус шатсан байсан. Азаар хүн өртөөгүй. Тиймээс ТЕГ-т Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлд заасан үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын техник тоног төхөөрөмж, байгууламж, ажил үйлчилгээнд хамаарах эсэх талаар хамтран ажиллана уу гэдэг хүсэлт өгсөн. Хариуд нь Тагнуулын ерөнхий газраас 2022 оны наймдугаар сарын 18-нд 1080 тоот албан бичиг ирсэн. Бид дураараа шийдвэр гаргаагүй.
Энэ ажил төрийн нууцад авдаг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Нийтийн тээврийн 856 автобусын насжилт дуусах гэж байсан учраас 2022 оны есдүгээр сарын 19-нд төсөвтэй холбоотой асуудал яригдахаас өмнө энэ ажлыг үргэлжлүүлэх захирамж гарсан байсан. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 370, цахилгаан хөдөлгүүртэй автобус 150, хоёр давхар автобус 10, дунд оврын дизель автобус 40 ширхгийг авна гэж төлөвлөж, ТЕГ-аас нийтийн тээврийн парк шинэчлэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал мөн юм гэж дүгнэсэн. Гэтэл насжилт нь дууссан 856 автобусны 224 автобус нь үндэсний аюулгүй байдалд хамаатай, үлдсэн нь үндэсний аюулгүй байдалтай холбоогүй гэж яаж дүгнэх юм бэ. Нэгэнт холбоотой асуудал мөн юм бол хуульд тэр язгуур эрх ашиг бүрэн хангагдана гэж тусгасан байдаг шүү дээ.
ТЕГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар:
-2023 онд НЗДТГ-аас нийтийн тээврийн асуудлаар хандаж байгаагүй. Нийтийн тээврийг төрийн нууцад хамааруулсан уу гэж байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 11.5 зүйлд Засгийн газраас төрийн нууцад хамааруулах мэдээллийн жагсаалтыг гаргаж, баталдаг. Засгийн газраас ийм шийдвэр гараагүй. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5 заасан Засгийн газраас баталсан төрийн нууцын жагсаалтад нийслэлийн нийтийн тээвэр худалдан авах ажил үйлчилгээ байхгүй. Харин хотын даргын зүгээс нийтийн тээвэртэй холбоотойгоор 2022 оны тавдугаар сарын 26, наймдугаар сарын 16-нд хоёр удаа хандаж, албан бичиг ирүүлсэн.
Төрийн нууцад хамруулах бус, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.1 болон 3.4.3. зүйлийг буюу иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах заалтыг үндэслэн, ажил үйлчилгээнд хамаарах уу гэсэн чиглэл авах албан бичиг ирүүлсэн. Тагнуулын байгууллага хариуд нь санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага болох Сангийн яамнаас чиглэл аваарай гэдэг хариу өгсөн. Төрийн нууцтай холбоотой асуудлаар бичиг ирж байгаагүй.
Зочин · 2024/05/23
43DSH ERTEI80955877SHAALGI
Зочин · 2024/05/23
AXN XUSNG ODOON80955877
Зочин · 2024/05/23
SEXSDI80955877
Зочин · 2024/05/22
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh