Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +9…+14 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +10…+15 градус, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ голын сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +25…+30 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө хотын зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.