СЕХ: АН-аас хангалттай тайлбар ирүүлэхгүй бол шүүхээр тогтоолгох асуудал үүсэхийг үгүйсгэхгүй
2024/05/27
Сонгуулийн Ерөнхий Хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд зааснаар бие даагчид болон нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ баримт, материалыг СЕХ-нд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдрөөр буюу 2024 оны тавдугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар боллоо.
Нийт 19 нам, хоёр эвсэл буюу нийт 21 субъектээс 1,370 нэр дэвшигчийн баримт материалыг СЕХ-нд ирүүлсэн байна. Мөн нийт 77 бие даан дэвшигч Үндэсний Аудитын Газарт мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлснээс 47 нь холбогдох барим материалаа СЕХ-нд ирүүллээ.
СЕХ эдгээр баримт материалыг хүлээн авснаас хойш долоо хоногийн хугацаанд хуульд заасан шаардлагыг хангасан уу үгүй юу гэдгийг нь шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэндээ зургаадугаар сарын 1-ний дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.
СЕХ-нд Ардчилсан Намаас тогтоол болон 126 нэр дэвшигчийг материалыг ирүүлсэн. Иргэнээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын дагуу бид иргэнээс гаргасан хүсэлтийг холбогдох баримтыг хамт хүлээн авах үүрэгтэй. АН-аас нэг баримт, нэг тогтоол хүлээн авсан. Үүнээс хойш хоёр иргэнээс СЕХ-нд мэдээлэл ирүүлсэн. Үүний нэг нь тавдугаар сарын 20-ны өдөр нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан тухай 09 дүгээр тогтоол гэх баримт. Мөн АН-аас СЕХ-той шууд харилцах эрх бүхий хүний зүгээс энэ тогтоол дээр техникийн алдаа гарсан байна гэдэг агуулгаар 74 хүний нэр бүхий баримтыг ирүүлсэн. Эдгээрийг СЕХ бүгдийг нь нэгтгээд танилцуулаад явна.
АН-аас нэг баримт ирүүлсэн. Гэвч түүнтэй холбоотой хоёр иргэнээс баримт, тогтоол ирүүлж байгаа учраас тодруулга, тайлбар авахаар тус намд хандаад байна. Өнөөдрийн дотор хариу ирүүлэх хугацаа заасан байгаа.
Энэ бол намын дотоод дүрмээр зохицуулагдах асуудал юм билээ. Тиймээс СЕХ энэ асуудалд оролцох боломжгүй. Магадгүй АН-аас хангалттай тайлбар, баримт ирүүлэхгүй бол шүүхийн байгууллагаар тогтоолгох асуудал ч үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс тодруулга, тайлбарыг маш тодорхой өгөх шаардлагатай" гэв.
АН-ын нэр дэвшигчдийн асуудлаар СЕХ-нд хандсан хоёр хүний талаар тодруулахад "АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтоос хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтэд тавдугаар сарын 20-ны өдөр гаргасан тогтоол гэх баримтыг ирүүлсэн.
Мөн СЕХ-той шууд харилцах эрх бүхий Оросоо гэдэг хүнээс “32 дугаар тогтоолд техникийн алдаа гарсан байна. Үүнийг залруулъя” гэдэг байдлаар нэр бүхий хүмүүсийн мэдээллийг ирүүлсэн" гэдэг хариулт өглөө.
Ташрамд дурдахад, СЕХ тухайн иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол гаргахаас өмнө нэр дэвшихээс татгалзаж болдог. Харин СЕХ албан ёсоор тогтоол гаргасны дараа нэр дэвшигч татгалзахыг хориглодог байна.
Сонгогчдод хоёр саналыг хуудас очно. Нэг дэх саналын хуудаст тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг дүүргэж будна. Нөгөө саналын хуудас нь энэ удаагийн сонгуульд оролцож буй нийт 19 нам, эвслийн нэрийг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь бичсэн байгаа. Энэ хуудаснаас зөвхөн нэг нам, эвслийн нэрийг өмнөх тоог дугуйлна.
СЕХ нэр дэвшигчдийн нэрсийг долоо хоногийн дотор эцэслэн гаргасны дараа нөхөн болон дахин нэр дэвшүүлэх гэдэг процесс хоёр хоногийн хугацаанд буюу зургаадугаар сарын 3-ны дотор явагдана.
Нэр дэвшигчдэд татварын өргүй байх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй байх гэх мэтчилэн маш олон шаардлага тавигддаг. Эдгээрийн аль нэгийг хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалзсан шийдвэр гарснаар зөвхөн тухайн нэр дэвшигч зөрчлөө арилгаад дахин бүртгүүлэх хүсэлтээ СЕХ-нд гаргах боломжтой.
Зочин · 2024/05/27
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/27
AXN DYR UILCHLGG80955877
Зочин · 2024/05/27
SEXSDN80955877
батаа · 2024/05/27
АН их хуралд гараагүй байхдаа энэ гарсан бол ажил унагаана ард түмэн минь бодолцоорой