Монгол улсын дөрвөн сургууль Олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2014/06/30
АНУ-ын Чикаго хотноо дэлхийн Олон улсын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх зөвлөлийн (ACBSP) 1.100 гаруй төлөөлөгч цуглан чуулж байна. Тус хуралд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, манай улсын эдийн засаг, бизнесийн сургуулиудын 30 гаруй төлөөлөгч оролцож байна.
Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл энэ оны 5-р сард хуралдан АНУ, Мексик, Энэтхэг, Монгол гэсэн дөрвөн орны 22 коллеж, их, дээд сургуулиудад эхний магадлан итгэмжлэл, 2 дахь удаагийн магадлан итгэмжлэлийг баталгаажуулж АНУ-ын Чикаго хотноо энэ сарын 29 ны өдөр магадлан итгэмжлэлийн Батламжийг нь гардуулжээ.
Энэ өдөр Монгол улсын 4 сургууль олон улсын магадлан итгэмжлэлийн Батламжаа ACBSP -ийн удирдлагуудаас ёслол төгөлдөр хүлээн авсан юм. Тодруулбал,
- ШУТИС-ийн Комьпютерийн техник, менежментийн сургууль
- Этүгэн дээд сургууль
- Мандах бүртгэл дээд сургууль
- Сан дээд сургууль Олон улсын магадлан итгэмжлэлийн батламж авсан юм.
"Эдгээр их, дээд сургуулиуд нь сургалтын чанартаа ахиц гаргаж, заах ур чадварын түвшингээ дээшлүүлэн, магадлан итгэмжлэлийн үйл явцад идэвхтэй оролцож, боловсролын чанарыг сайжруулах үйл явцад ахиц дэвшилтэй ажиллаж буйг нотлон харуулахын зэрэгцээ оюутнуудад амалсан амлалтаа биелүүлж хамгийн сайн бизнесийн боловсролыг олгож байна" гэж ACBSP байгууллагын магадлан итгэмжлэл хариуцсан захирал Стив Парскэль хэллээ.
Өмнө нь тус байгууллагаар 2011 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль магадлан итгэмжлэгдсэн юм.
Мөн энэ өдөр ACBSP байгууллагатай 2017 он хүртэл хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхан тус байгууллагын гүйцэтгэх захирал Даг Вихланд нар гарын үсэг зурлаа. Хоёр байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, дээд боловсролын чанарын баталгаажуулалтыг сайжруулах ажлыг эхлүүлэх, БМИҮЗ-ийг монгол улс дахь үндэсний зохицуулагч болохыг нотлон гэрээг үзэглэв.
ACBSP нь нягтлан бодох бүртгэл, менежмент зэрэгтэй доктор, бизнесийн салбар дахь зэрэг түвшинд бизнесийн бүх хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг АНУ-ын Канзас хотод төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага юм. 2014 оны 6 дугаар сарын байдлаар ACBSP нь дэлхий даяар 900 гаруй сургуулиуд, 14,000 гаруй бизнесийн хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн байна.
Эх сурвалж:
www.acbsp.org , http://www.acbsp.org/?page=accredited_members
Зочин · 2014/07/02
bayar xyrgie. Jinxene handsomeyyd.
Зочин · 2014/07/01
сайхан мэдээ