Орон даяар элсэлтийн шалгалтыг аваад дууссан билээ. Элсэлтийн шалгалтын оноо тодорхой болсон. Тэгвэл улсын хэмжээнд математикийн шалгалт өгсөн 31452 хүүхдээс 1043 хүүхэд буюу 3.3 хувь нь тэнцжээ. Мөн  Физикийн шалгалт өгсөн 20596 хүүхдээс 338 хүүхэд буюу 1.6 хувь тэнцсэн байна.

Монгол хэлний шалгалт өгсөн 17779 хүүхдээс 6238 хүүхэд буюу 35.1 хувь нь тэнцсэн. Баян-Өлгий аймагт Монгол хэлний шалгалтанд өгсөн хүүхдийн 6.4 хувь нь тэнцсэн бол Англи хэлний шалгалт өгсөн хүүхдийн 7.3 хувь тэнцжээ.  Говьсүмбэр аймгаас нэг ч хүүхэд математик физикт тэнцээгүй бол Баянхонгор, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгаас тус бүр нэг хүүхэд физикийн шалгалтанд тэнцсэн.

Багануур дүүргийн хүүхдүүд сүүлийн гурван жилд Хамгийн өндөр хувиар тэнцсэн байна. Дараа нь Орхон, Дархан оржээ.

 

Х.Даваа