УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг тавдугаар сарын 28-ны шөнө баривчилсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

48 цагийн хугацаатайгаар цагдан хоригдоод байсан УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас прокурорын байгууллагад гаргасан хүсэлтийн дагуу өчигдөр орой суллажээ. Тодруулбал, АТГ-аас түүнийг үргэлжлүүлж хорихгүйгээр суллах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийг прокурорын байгууллага хүлээн авсан байна.