Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Уг өдөрт зориулан зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээллийг хүргэж байна. 

Улаанбаатар хотын есөн дүүргийн нутаг дэвсгэр дээр тухайн дүүргээс зохион байгуулах үнэ төлбөргүй үйл ажиллагаанууд болох бол Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэгт мөн нэгдсэн арга хэмжээнүүд болох юм байна. 

Хүүхдийн жүжгийн үнэ 30,000-55,000 төгрөгийн хооронд байгаа бол бусад төлбөртэй арга хэмжээнүүд 25,000-60,000 төгрөгийн хооронд байна. 

Дүүргүүдэд болох арга хэмжээ 

Дүүргүүд

Ямар арга хэмжээ болох

Хаана

Сүхбаатар дүүрэг 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн дүүргийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах

Денверийн гудамж

Баянгол дүүрэг

Баянголын багачууд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах

“Улаанбаатар палас”-ын гадна талбайд

Багахангай дүүрэг

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн дүүргийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах

БХД-ийн

ЗДТГ-ын талбайд

Чингэлтэй дүүрэг

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн дүүргийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах

Тусгаар Тогтнолын талбайд

Хан-Уул дүүрэг

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хан-Уулын багачууд” хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулах

AIC Steppe Arena

Сонгинохайрхан дүүрэг

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн дүүргийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах

 Улсын хүүхэд залуучуудын театрын гадна талбай,

       1-р хорооллын зам дагуу шинээр хийгдсэн дугуйн зам

Налайх дүүрэг

05-р сарын 15-31-ний өдөр Гэр бүлийн өдрийн тохиолдуулан нөлөөллийн ажил зохион байгуулж, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн дүүргийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах

Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэн

Багануур дүүрэг

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн дүүргийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах

Нацагдоржийн талбай

Баянзүрх дүүрэг

НҮБ-ын Хүүхдийн ивээх сантай хамтран зорилтот бүлгийн 500 хүүхдийг хамруулан

дүүргийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах

Жанжин клуб