Н.Номтойбаярыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан нь хууль бус гэж үзэн, түүний нэр дэвших эрхийг сэргээхийг СЕХ-нд даалгалаа
2024/06/06
“Үндэсний эвсэл“-ийн тэргүүн Н.Номтойбаярын СЕХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хэлэлцлээ.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэрийг СЕХ гаргасан билээ. Улмаар нэр дэвших асуудлаараа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Энэ үеэр Н.Номтойбаярын өмгөөлөгч О.Батхүү: "Авлигын хэргийг санаандгүй үйлдэх боломжгүй. Албан тушаалдаа хайнга хандах гэдэг бол тэс өөр ойлголт. Шүүхийн зүйл заалтуудыг ингэж дураараа ойлгох эрх хэнд ч байхгүй. Цагдаагийн газар ч хууль тайлбарлах эрхгүй. Бүх Монголчууд харж байгаа. Асуудалд бодитоор хандъя" гэлээ.
Харин Н.Номтойбаяр "Миний бие авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн гэж тус тодорхойлолт дээр байна уу? Яг тийм үг үсэг байна уу? Та дахин нэг хараарай. Хэрэв албан тушаал гэсэн үг орсон зүйл заалт болгоноор шийтгүүлсэн бол тэр бүх хүн дэвших эрхгүй юм уу?" хэмээв.
Тэгвэл шүүхээс түүнийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан нь хууль бус гэж үзэн, түүний нэр дэвших эрхийг сэргээхийг СЕХ-нд даалгалаа.
Зочин · 2024/06/06
48NSNI80955877TSGN UILCHLI
Зочин · 2024/06/06
SAWI80955877