Учир зүйгээ хоорондоо олдоггүй улс төрийн нам улс орныг хөгжүүлж чадахгүй
2024/06/18
Ардчилсан намынхны хагарал зөвхөн энэ удаагийн сонгуулиар ч илрээд байгаа юм биш. Үеийн үед гэдэг шиг нам байгуулагдсан цагаасаа л үлгэр жишээ дайтагчид байсан. Үүнийгээ ч энэ удаагийн сонгуульд өрсөлдөх намын нэр дэвшигчдийнхээ листийг гаргахдаа батлаад авсан. Харамсалтай нь энэ нь тэдэнд хасах оноог хангалттай томоор аваад ирсэн дээ. Жагсаалтаа булаацалдан, тойргоо голж, намын даргаа дорд үзсэн, дотоодын зодооноо тэсэлгүй эхлүүлсэн тэдний энэ үйлдэл үнэхээр ГУТАМШИГТАЙ бас ӨРӨВДМӨӨР байх аж. Иргэд ч ийм увайгүй хүмүүсийг өөрсдийгөө төлөөлүүлэн суулгах хүсэл зориг унтарсан шүү дээ гэцгээж байлаа.
Мордохын хазгай гэдэг шиг “Алдагдсан найман жилийн боломжоо эргүүлж авна, шархаа нөхнө” гэсэн хусмаа чамласан хүүхэд шиг уриатай тэд “ТӨРИЙН СОНГУУЛЬ”-ийг үнэндээ ингэж л үймэлдэнхэн эхлүүлсэн. “Жагсаалтад ороогүй”, “тойрог оногдоогүй”, “усалсан тойргийг нь сольчихлоо” гээд ер тэдний муудалцах сэдэв мундахгүй олон байсаан.
Ямартаа ч домгийн шувуу үргээж, Монгол Улсын 9 дэх удаагийн УИХ-ын сонгуулийн сурталчилгаа улс орон даяар албан ёсоор эхэлсэн энэ өдрүүдэд Ардчилсан намынхан хэн нь хэн бэ? гэдгээ түмэнд илээр харуулж, аль ч хамсаатныхаа юунд нь ч найдаж болохгүй гэдгийг хатуу мэдэж хар толгойгоо шааж бахирснаар эхлүүлсэн. Хэзээ ч нийлэхгүй мэт “нанчилддаг” бас хэзээ ч муудаагүй мэт “тэврэлдчихдэг” тус намын фракц, эвсэл өөрсдийнхөө найруулсан хорыг амталж, сэргэж босоход хэцүүхэн байдалтай л байна. Учир зүйгээ олохыг ч хүсдэггүй улс төрийн нам улс орныг төвхнүүлж, хөгжүүллээ юу, амжихгүй л байх даа.
Зочин · 2024/06/19
Ардчилалын үнэ цэнэ, нэр хүндийг гутаасасан, эрх мэдлийн төлөө үхэн хатан хатгалдаж байгаа энэ намаас нэг ч хүн бүү сонго, хүмүүсээ!
Монгол · 2024/06/19
ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАС НЭДЭГ СУРГААЛЬ ҮГ БИЙ ГЭТЭЛ МАНАЙ АН НАМ НАМАА Ч ЗАСАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЯАЖ ТӨРИЙГ ЗАСАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ТӨРД ГАРВАЛ БАС ӨӨРИЙН НАМ ШИГЭЭ БАНТАН, ХЭРҮҮЛ ЗОДООНЫ ҮҮР УУРХАЙ БОЛГОХ БОЛНО ШҮҮ ОЛОН ТҮМЭЭН
Зочин · 2024/06/18
TSAGN VANGLMR80955877
Зочин · 2024/06/18
TANILTSI80955877
Зочин · 2024/06/18
41DSH80955877ERDMERGJLN
Зочин · 2024/06/18
UILCHLD ZYGAATSD80955877
Зочин · 2024/06/18
DYRTAI SEXS80955877AXN
Зочин · 2024/06/18
S AWI80955877