"Арван жил үерхсэн

Ариухан дурсамжаа мөнхөлж

Амьдралд хэзээ ч салахгүй

Анд найзууд болохсон"... энэхүү дууг сонсож байгаагүй сонсогч гэжүгүй биз ээ. Бүхий л хүмүүнд сурагч насны нандин дурсамж гэж бий. Бид тэрхүү дурсамжаа сэтгэлдээ мөнхлөн, жигүүрээ дэлгэн амьдралд хөл тавьдаг.

Энэхүү гэгээн мөчүүдийг гэгэлзүүлэн санагдуулсан "10 жилийн дурсамж" дууг дуучин Хүрэлээ  албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй шинэчлэн дуулжээ.

Тэрбээр "Эгшиглэнт дуугаа дуулах эрхийг нь олгосон эрхэм Г.Жаргалсайхан /МУГЖ/ Том Жагаа болон Цацаа ах нартаа болон ангийн андууддаа баярлалаа" хэмээгээд шинэхэн клипээ цацлаа. 

Сурагчийн тухай дууны элч дуучин Хүрэлээ "Сурагч насны дурсамж 2" цомгоо ирэх хавар гарахаар хөдөлмөрлөж яваа гэнэ шүү.

Дашрамд сонирхуулахад, МУГЖ, Хөгжмийн зохиолч Том Жагаа буюу Г.Жаргалсайханы хөгжим, Б.Баярбаатарын шүлэг “Арван жилийн дурсамж” дууг өмнө нь "8 дахь гараг", Дуучин Ш.Ононбаяр нар дуулж олны хүртээл болгосон юм.