С.Зориг агсны хөшөөний хөлийг гинжилсэн иргэнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олжээ
2024/06/20
С.Зориг агсны хөшөөг чулуугаар даруулсан сандалд гинжилсэн үйлдэл гарч АН-аас хэвлэлийн хурал зохион байгуулж байв. Цагдаагийн байгууллагаас С.Зориг агсны хөшөөний хөлийг гинжилсэн иргэнийг олжээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Энэ оны зургаадугаар сарын 18-ны өдөр “С.Зоригийн хөшөөний баруун хөлийг нь төмөр сандалтай гинжилсэн байна” гэх дуудлага мэдээлэл 10:53 цагт бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, зургаадугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрээс тус үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж мэдээллээ.
"Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан соёлын үнэт зүйлсийг эвдэж, гэмтээх үйлдэл бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул шалгуулна" гэж хуульч Р.Булгамаа мэдэгдэж байсан юм.
Зочин · 2024/06/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh