Хүн мөргөж зугтсан жолооч машинаа нуусан байсныг шуурхай ажиллаж илрүүлжээ
2024/06/20
Энэ сарын 12-13-нд шилжих шөнө СХД-ийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны гуравдугаар буудлын орчимд явган зорчигч Н-ыг марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашин мөргөн хэргийн газраас зугтсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд осол хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Улмаар шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулан, урьд өмнө нь удаа дараа зам тээврийн осол гэмтлийн хэрэгт холбогдон, мөрдөн шалгагдаж байсан иргэн Б гэгч нь хэргийг үйлдэж хэргийн газраас оргон зайлж, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор унаж явсан тээврийн хэрэгслээ нуусан байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар илрүүлэн, сэжигтэй этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Зочин · 2024/06/21
TANILTSI80955877
Зочин · 2024/06/21
SXN80955877
Зочин · 2024/06/21
эрхииг бүх насаар нь хориоочээ
Зочин · 2024/06/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/20
UILCHLI80955877SERELN
Зочин · 2024/06/20
XUSNG SHGAAD80955877TSAGN36DSH
Зочин · 2024/06/20
UILCHLGG XALYYTSTL
Зочин · 2024/06/20
SADARLI80955877